УДШ: “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүх хурал Лхагва гаригт үргэлжлэн явагдана

Aдмин / Хууль

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн 2024 оны 12 дугаар сарын 2-ноос 3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байгаа юм.

Хяналтын шатны шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах тул оролцогч нар товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдэж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.217] 2024-12-10 09:40:33

ТОРГОСОН БОЛООД ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ЯВУУЛНА ХЭЛЧИЙ ШҮҮГЧ НАР НЬ АЛЬ ХЭДИЙН АВДАГАА АВААД ТОХИРСОН БАЙГАА


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.