Ногоон автобусны шүүх хурал дахин хойшиллоо
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өчигдөр /2024.12.09/ товлосон боловч дахин хойшилсон байна.
Ийнхүү шүүх хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргажээ.
Хурал хойшилсон шалтгааныг тодруулбал, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсан учраас хойшилсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгч Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа юм.
Эргэн сануулахад, яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан.
Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-12-11 08:53:19
шүүх нь түс тас шийдээд цаазлах ёстоы юм байгаан. шүүгчид нь өөрсдөө цаазлуулах цаг ирнээ.
ЗОЧИН [202.126.88.217] 2024-12-10 14:48:36
ХУЛГАРУУДЫН ХЭРГИЙГ ШИЙДЭЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ Л ДЭЭ ШҮҮГЧ НАР НЬ Ч ТОДОРХОЙ ШАНГАА АВАА БИЗ
Иргэн [66.181.178.35] 2024-12-10 13:55:25
Эхний хэрэгээ шийдэж чадахгүй л байгаа бол - дараагийнх шийдэгдэггүй юм .Луйварчидын заль!!!!! Хурдан шийдээч Зөндөө хэрэг байгаагаа шдээ нүүрс одоо түлш утаа түрүүн онд луйвардсан мөнгөнүүд гээд лллллллл МАН - ийнхан үндэсээрээ зайлж бж шийдэгдэгдэх байх !!!!!!!!
Зочин [202.70.38.18] 2024-12-10 13:04:05
бохирын байгууламж утаагаа шийдэж чадахгүй байж зүгээр байгаа замын боржур явган хүний замаа жилдээ солино үүнийг солиход нөгөө л эрх мэдэлтнүүд өөрийн ах дүү хамсаатнаа тендерт ялуулж хийлгэнэ монгол энэ тогтолцоогоо болимоор байна. явган хүний зам боржур мэтийн энэ олон төсөлөөр хичнээн их мөнгө угааж нэг хэсэг хүмүүс баяжиж байгаа билээ бас нэг асуудал монголд халамж хавтгайрсан ланд 200 уначаад халамж авдаг хүн байнаш дээ. үнэхээр хөдөлмөрийн чадваргүй ядарсан танил талгүй ард иргэд зарим нь халамжаа авч чадахгүй байна
Зочин [202.70.38.18] 2024-12-10 12:58:47
сонгууль болохоор ард түмэндээ хайр зарлаад хамт зурагаа авхуулаад барьж үнсээл сонгуульд ялчдаг. их хурлын гишүүн болохоороо ард түмнээ уландаа гишгэнэ . үгүй ядаж наад утаа тортог хөрсны бохирдол бохирын байгууламжаа хотоосоо гаргаж өгөөчээ өөрсдөө бохирын шугамтай хотын төвөөсөө хол хаус бариад амьдарчина тэгэхээр яаж ард түмнээ ойлгохын .ард иргэдээсээ долоон дор өөрсдөө л идэж хулгайлахаа бодно. үнэхээр ард түмэн чинь тэсэхээ байна шүү нөхдөө .хятадаас түлш авч байхаар юниват гэх мэт халаалтын системыг орон даяар нэвтлүүлэх шаардлагатай байнашдээ одоогийн байдлаар юниват гэж байна энэ чинь айл болгон хэрэглээд эхлэхээр хөгжөөд өөр өөр шинэ халаалт шинэчлэгдэнэ. хотын тэр олон айлыг орон сууцтай болгох боломж бололцоо манай улсад байхуу .түүний оронд цахилгаан станцаа шинээр олноор барьж тогны хүчин чадалаа сайжруулаад халаалт ашиглуулаад эхлэхээр хотын агаарын бохирдол байхгүй болношдээ төрийн түшээдээ ойлгоод эх орон ард түмнээ бодоод ажилаа зөв хийгээчээ
Зочин [202.70.38.18] 2024-12-10 12:50:06
одоо ингэж хурлаа хойшлуулсаар байгаад хууль хэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болгоно доо эрх мэдэлтнүүдийн идсэн хулгайлснаа нуун дарагдуулах арга нарийсаад хуулиараа зохицуулцан шүү дээ яанаа ард түмнээ тэнэг гэж бодож байна уу. Улаанбаатар нь утаанбаатар болцон олон жил болж байна боловсруулсан түлш төсөл нь нэлээн хэдэн эрдэнэт хүний амь аваад сүүлдээ хятадад нүүрс импортолдог байсан чинь хятадаасаа нүүрсээ буцааж авсан энэ одоо ухаантай хүмүүсийн арга барилуу төрийн толгойд суусан ухаантай хүмүүс минь юугаа хийгээд байнаа. Хотоосоо бохирын байгууламжаа гаргаж чадаагүй байж сансрын хиймэл дагуул ярьнаа . хотод амьдрах аргагүй хүүхдүүд агаараас хөрсны бохирдлоос болоод өвдөөд байгааг ухаантнууд минь ойлгож харж байдаг байгаа