Ч.Ганхуяг эмэгтэйн биед халдаагүй талаараа мэдээлж, давж заалдахаа мэдэгдэв

Aдмин / Хууль

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг өнөөдөр (2024.12.10) "Зууны Мэдээ" сонины байранд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өөрийг нь шүүхийн байгууллагаас өмнө "Эмэгтэй хүний биед халдаж, танхайрсан" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “яллаж”, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Хоёр жилийн турш хэвлэл болон нийгмийн сүлжээнд ийнхүү гүтгүүлсэн ч Ч.Ганхуяг эмэгтэйн биед халдсан гэдэг нь ямар ч үйл баримтаар нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарна гэдэгт эргэлзэлгүй хүлээсэн байна.

Гэвч бодит байдал дээр шүүх болон прокурор “хэвлэл мэдээллээр өндөр авсан” хэрэг учраас өрөөсгөл шийдвэр гаргаж, түүний улмаас анхан шатны шүүх Ч.Ганхуягийг буруутай хэмээн үзжээ.

Иймд тэрбээр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн ТУЗ-ийн даргын хувьд нэр төрөө сэргээлгэх, хэргийг үнэн мөнөөр шийдүүлэх үүднээс шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа мэдээллээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.115] 2024-12-11 17:44:01

ЗОДСОН НЬ ҮНЭН

Зочин [202.126.89.161] 2024-12-11 00:35:13

Харин ч ГАНХУЯГ тийм үйлдэл гаргалаа юу харин ч түүнийгээ ухамсрахтай байлгүйдээ. Битгий хүнийг хүчээр муу хэлж байдаа монголчууд минь. Үнэхээр их завтай, чөлөөтэй, залхуу, хов хөөцөлддөг болохоор хийх юм байхгүй хийе ч гэсэн толгой ухаан 2-нь ажиллахгүй болчихсон монголчууд хийдэг ажил нь хов, гүтгэх, худал ярих, хулгай хийх юм даа даанч дэндүү залхуу ажилгүй ард түмэн юмаа

Үнэн [139.5.216.122] 2024-12-10 23:26:03

Чи тэр эмэгтэйг зодсон нь үнэн ш дээ. Бичлэг нь байгаа юм билээшдээ. Хогийн гар.

Зочин [202.126.89.192] 2024-12-10 17:22:15

Ийм юман дээр харин шүүх үнэн зөв шийд гаргана да Ганхуяг гүрийгээд яахавдээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.