“Монгол Улсын нийгэм, эдийн засагт "Эрдэнэт үйлдвэр"-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” ЭШХ болно

Aдмин / Хууль

Арванхоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт:

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, ажлын хэсгийн хуралдаан болно.

-Засгийн газар хуралдана.

11:00 цагт:

Архивын ерөнхий газарт: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний төв архивд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Чулуунбаатар агсны хувийн хөмрөг хүлээн авах ёслол болно. Утас: 9902-7211.

11:00 цагт:

ЭМЯ-нд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаар зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас 9110-8333, 8911-9482, 9612-1060.

12:00 цагт:

Төрийн ордонд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.

13:00-16:30 цагт:

“Новотел” зочид буудалд: Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдээлэл олгож, чиглүүлэх зорилготой “Дахин боловсруулцгаая-Go Recycle” үйл ажиллагаа болно.

14:00 цагт:

Хаан банкны “Хаан” театрт: СЗХ-ны “Үнэт цаасны хороо-30 жил” хэлэлцүүлэгтэй. Сангийн яам, Монголбанк, Хөрөнгийн бирж, ОУСК, НҮБ, бусад холбогдох байгууллагын удирдлагууд оролцож хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцана. Утас: 9119-7636.

14:00 цагт:

ГХЯ-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засагт "Эрдэнэт үйлдвэр"-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал болж, үйлдвэрийн удирдлага тогтвортой хөгжлийн тайланг тавина.

Соёл урлаг:

13:00 цагт:

Монголын Уран зургийн галерейд: Ардын зураач, Төрийн соёрхолт зураач Л.НАМХАЙЦЭРЭН-гийн мэндэлсний 111 насны ойн "ШИГШДЭЙ" үзэсгэлэн нээгдэнэ.

-УДЭТ-ын уран бүтээлчид Н.Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг тайзнаа тоглоно.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.