Нийслэлийн Зам, барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Батбилэгийг АТГ-т шалгуулна

Aдмин / Хууль

Нийслэлийн зам, барилга инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Батбилэгийн дээд боловсролын үнэмлэх буюу диплом хуурамч байна гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан.

Энэхүү мэдээлэл цацагдаад тодорхой хугацаа өнгөрсөн ч эрх ашгийн зөрчил дагуулж болзошгүй байтал эл асуудалд хэн нэгэн ямар нэг арга хэмжээ аваагүй, хуулийн зөрчил үргэлжилсээр байх тул иргэд АТГ-т гомдол гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Иргэд гомдолдоо “Т.Батбилэг нь анх ажилдаа томилологдохдоо хуурамч диплом ашигласан байдаг. Тухайлбал, ШУТИС-ийн бакалаврын диплом болох D200828037 дугаартай Түмэн-Өлзий оюогтой Өрнөхийн бичиг баримтыг ашиглаж, ажил арлбандаа томилогдсон.

Тэрбээр ажил албан тушаалын эрх мэдлээр түрий барьж, ажил үйлчилгээ гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийг шантаажлах замаар авлига авч, ажилладаг. Төрийн албан ёс зүйн нэр хүндийг үнэндээ гишгэсэн увайайгүй хүн. Бидэнд нотлох баримтууд байдгийг хавсаргав" хэмээн бичжээ.

Үнэндээ түүний төрийн албанд томилогдохдоо өөрийн гараар бөглөж өгсөн анкет дээрх дипломын дугаар D200828037 бөгөөд энэ бүртгэлээр нь шалгаж үзэхээр Түмэн-Өлзий овогтой Өрнөхийн гидрогеологи гэсэн мэргэжилтэй диплом гарч ирдэг байна.

Мөн ШУТИС-иас РД:ОК84040215 дугаартай Т.Батбилэг гэх хүнийг төгсөгчдийн мэдээллийн сангаас шүүлгэхэд суралцаж асан бүртгэл байдаггүй байна.

Б.ТӨМӨР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.