Казахстанд терроризм сурталчилсан хэргээр хоёр хүнд долоон жилийн хорих ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооноос, терроризмыг сурталчилсан хэргээр хоёр хүнд долоон жилийн хорих ял оноосон талаар мэдээлсэн байна.

Тус хорооны мэдэгдэлд “Тэдний нэг болох Тараз хотын оршин суугч өөрийн ойр тойрныхондоо хилийн чанад дахь алан хядагчдын талд байлдааны ажиллагаанд оролцохыг уриалж, мөн тэдэнтэй нэгдэхээр төлөвлөж байсан.

Тараз хотын шүүхийн шийдвэрээр түүнийг терроризмыг сурталчилсан (Эрүүгийн хуулийн 256-р зүйл), шашныг үзэн ядахыг өдөөн хатгасан (Эрүүгийн хуулийн 174-р зүйл) гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ялаар шийтгэсэн” гэж дурджээ.

Хоёр дахь этгээд нь Алматы хотын оршин суугч бөгөөд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэгэн аж. Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооноос мэдээлснээр, тэрбээр интернэтээр радикал үзэл суртал сурталчилжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.