Говьсүмбэр аймгийн хэмжээнд 289 мянга гаруй толгой мал өвөлжинө
Говьсүмбэр аймгийн хэмжээнд 289 мянга гаруй толгой мал өвөлжинө
Түүнчлэн 2024 оны мал тооллогын нэгдсэн дүнгээр нийслэлийн хэмжээнд 412779 толгой мал тоолуулжээ.
Энэ нь өмнөх оноос 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Малын тоог бүсчлэлээр нь авч үзвэл Багануур дүүрэг хамгийн олон малтай буюу 39.3 хувийг эзэлжээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 17, Баянзүрх 13.4, Хан-Уулд 12, Налайх 11, Багахангай 7.3 хувьтай байгаа юм.
412 мянган толгой малын ихэнх хувийг бог буюу ямаа, хонин сүрэг эзэлсэн байна. Тодруулбал, нийслэлд 90742 үхэр, 90147 адуу, 133361 хонь, 98402 ямаа, 127 тэмээ тоолуулав. Нийт малын 98.4 хувь буюу 406 мянга нь өрхөд тоолуулсан бол 1.6 хувь буюу 6770 мал аж ахуйн нэгж дээр бүртгэлтэй байна.
Харин нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал тоологдоогүйг албаныхан мэдээлэв.
Сэтгэгдэл