Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэлжээ

Aдмин / Спорт

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Допингийн эсрэг Үндэсний дүрэм”-ийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 буюу өнөөдрийг хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ.

“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторит илгээж, допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж эхэлсэн байна.


Сэтгэгдэл

Нутаг усаа бодсон ахархан бодолтонгууд Хардахаа боль [203.217.139.240] 2025-01-16 12:15:45

Энэ ажлыг эрчимтэй явуулж монгол бөхийн монгол генээ хамгаалах маш чухал асуудал.Нутаг усаа бодож өнөө маргаашийн сэтгэл ханамж авах ахархан бодолтонгууд энэ ажлыг харлуулж нутгийн залуу бөхчүүдээ хорлох санаагаа зогсоо. бараг барилдаан бүрээс сонголт хийж шинжилгээ авах хэрэгтэй.яагаад ч дофинг хүлээн зөвшөөрч болохгүй.сайхан эр биеийн хүч чадал авьяасаараа л өрсөлдөж монголчууд биднээ цэнгүүлж байхыг бөх барилддаг бүх залуучууддаа чин сэтгэлээсээ хүсье

Хмм [124.158.108.173] 2025-01-16 09:48:46

Өөрсдиин сонгосон хүнээ шалгадаг гэхээр л но ындаа. Өөриинхөө хүнииг бол сонгохгүй шдээ

Зочин [59.153.113.161] 2025-01-15 15:40:13

Том цолтонгуудтай тэмцэх жүжгээ болиод өсөж мэдэх аймгийн цолтонгуудыг онилж бна уу, гэхээр хардлага төрөөд бхын, тун удахгүй сумын заан руу чиглэх гай байсаар. Өөр төрөл сонгох нь зүгээр ч юмуу.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.