Г.Уянгахишиг: Манай улсад цаасан дээрээс буюу хоосон газарт шинээр хот байгуулж байсан түүх байхгүй

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2025.01.28) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнав.

Тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 8 хууль, Улсын Их Хурлын 25 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлуулжээ. Түүнчлэн Байнгын хорооны 6 тогтоолыг баталж, 1 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 2 ажлыг зохион байгуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хэлэхдээ “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэхдээ манай улс цаасан дээрээс буюу хоосон газарт шинээр хот байгуулж байсан түүх байхгүй.

Тийм учраас бэлтгэл ажлын хүрээнд буюу төлөвлөлт, бүтээн байгуулалтын үед тодорхой эрх зүйн зохицуулалтууд шаардлагатай байна гэж үзээд, Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан.

Ажлын хэсэг энэ хууль тодорхой хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээд, үүргээ биелүүлсэн үедээ дуусгавар болох, Хархорум хотын үйл ажиллагаа цаашдаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Хот байгуулалтын тухай хуулиар зохицуулагдаад явах гэсэн үндсэн зарчмыг баримталж ажилласан.

Дээрх хуулиар Хархорум хот ямар зарчмаар хөгжих, эдийн засгийн гол агуулга нь юу байх, нийслэл байх уу, эсвэл бүсийн төв байх уу гэдгийг зохицуулсан. Хархорум гэдэг түүхэн нийслэл хотыг сэргээн байгуулахтай холбоотойгоор төлөвлөлтөд ямар зарчмыг барих, үндсэн бүсчлэл ямар байхыг хуульд тусгаж өгсөн” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.171] 2025-01-29 11:18:17

Ганц Хархорум биш зэрэг зэрэг Зуунмод Майдар өшөө юу юу ч билээ.Нөгөө зуун ямаанд жар далан ухна гэдэг шиг. Гурван сая хүнд арай ахадаж байнаа. Тэгээд цаасан дээр шүү. Ядаж ганцын ч болтугай төлөвлөлттэй эхэлчих юмсандаа...

Ядахдаа цаасан байж байвал бидэнд халгүй юмдаа. [66.181.160.105] 2025-01-30 11:34:42

Богд уулны амуудад 3-4 жилийн өмнө Бурхан багшийн цогцолбор, "Монгол киноны" шинэ үйлдвэр чухамхүү барина гээд Соёлын яам, Төв аймгийн удирдлага, лам хуврага, урлагийнхан, барилгын холбогдох хүмүүсийг цуглуулаад ёслолууд үйлдээд л, албан тушаалтнууд тангараг өргөөд л, Бурханы ерөөл уншаад л, концерт тоглоод л, хоол унд сархад ууж идээд л байсан. Гэтэл тэр сайхан зүйлс одоо ХААНА байна? Хархоринг барьж эхэлвэл БАС ийм зүйл болохгүй гэх баталгаа ХААНА байна???

Бүтэхгүй ш дээ. [66.181.160.105] 2025-01-29 11:08:02

3.5-хан сая хүн амтай төсөв мөнгө багатай үндэстэн нийслэлээ санаснаараа нүүлгэнэ гэдэг нь юү л болдоо. БҮТЭХГҮЙ Ш ДЭЭ. Ядахдаа 10 сая хүн амтай бол бодож болох юм. Нийт ард түмнэрээ ХЭДЭН ҮЕ дамжин тэр хотыг байгуулсны зардал, өр төлбөрийг төлөх бол? Үүнээс гадна Зүүн мод хотыг хөгжүүлнэ, яамдуудыг тийшээ нүүлгэнэ, УБ-т хурдны зам барина, метро ба трамвай шинээр байгуулж нэвтрүүлнэ, Богд уулыг цоолж түннель гаргана, шинэ Цахилгаан станц УБ-т барина, шинэ гүүр Туул гол дээгүүр татна гээд нийслэлд ойрын үед хөрөнгө оруулна гээд байх юм. Мөнгө ХААНААС гаргаж үүнд зарцуулах юм бэ?

Зочин [202.9.40.224] 2025-01-29 09:22:08

АМАРХААН. МАН ЫН ДАРГА НАР ГАЗРЫГ НЬ ЗАРЧИХДАГ ЮМ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.