Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өгчээ
Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны ерөнхийлөгч М.Болд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарлаж, "Хөлбөмбөгийн спортын нэр хүндийг хамгаалах үүднээс энэ шийдвэрийг гаргалаа" хэмээн мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд тус холбооны үйл ажиллагаанд хяналт, шүүмжлэл нэмэгдэж, ил тод байдал дутмаг байгаа талаар олон нийт, тоглогчид, холбооны гишүүд санал бодлоо илэрхийлэх болсон байна. Тухайлбал,
Өнгөрсөн намар тус холбооноос зохион байгуулсан тэмцээн, уралдааны шагнал урамшууллыг олгоогүй, холбооны нэрийг барьж хуурамч гэрээгээр их хэмжээний зээл авсан, оффис талбай, бэлтгэлийн баазыг хууль бусаар банкны барьцаанд тавьсан зэрэг асуудлууд олон нийтэд ил болжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээд лигийн клубүүд ээлжит бус их хурал зохион байгуулах шаардлага тавьж эхэлсэн байна. Тоглогчид, холбооны зарим албаны хүмүүс, хөлбөмбөгийг түгээн дэлгэрүүлж сурталчилдаг хүмүүс эдгээр асуудлын талаар шүгэл үлээж, байр сууриа илэрхийлсэн нь уг асуудлыг улам хурцатгажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл