ХАРБИН-2025: Монголын гүйлтийн цанын тамирчид хагас шигшээд шалгарлаа
![](/files/6z18azrcfq85y8r3t52o/3/IMG_4092.jpeg)
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр гүйлтийн цанын 1.5 км-ын зайн уралдаанд Монголын найман тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь хагас шигшээд шалгарсан юм.
Өнөөдөр манай улсын гүйлтийн цаначид 5 км-ын зайд уралдана. Хагас шигшээд шалгарсан хоёр эмэгтэй цаначныг онцолбол, Э.Ариунтунгалаг нь Азийн өвлийн спортын наадамд анх удаа уралдаж буй.
Тэрбээр Швейцар улсад болсон тэмцээнд 13 дугаар, Алс дорнодын аварга шалгаруулах цуврал тэмцээний сонгомол техникийн 5 км-ын зайд тавдугаар байрт орсон нь ирээдүйтэй тамирчин болохыг илтгэнэ. Харин Т.Ариунболд нь биатлоны спортоор анхлан хичээллэж байсан бөгөөд төрсөн эгчийнхээ дуудлагаар цанын спорт руу оржээ хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл