CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан эмэгтэйг 100 мянгаар торгов
Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед нэгэн эмэгтэй халдаж, нүүрэн тус газарт нь цохиж буй бичлэг цацагдаж, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар тус дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж бусдын биед халдсан уг эмэгтэйд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Сэтгэгдэл
Зочиг [66.181.179.237] 2025-02-12 11:40:42
Юун инээдтэй юм. 100 000 төгрөг төлөөд хэн тоох вэ дээ. Ёстой нөгөө Цэнгүүн билүү хэн билээ жагсаалтын гишүүн хүүхний хэлдгээр ӨВДӨЛТ МЭДРҮҮЛЭХ хэмжээнийх байх хэрэгтэй биз дээ.
Зочин [202.126.89.122] 2025-02-13 23:02:08
Худалдагч хүний биед халдах тэр ямар бүдүүлэг эмэгтэй вэ .Худалдагчийг элдвээр доромжлон цохиж зоддог тэр эмэгтэй яасан муухай бүдүүлэг эмэгтэй вэ !!! Үйлчлүүлэгч худалдагчид ингэж дээрэнгүй хандаж болохгүй . Тэр худалдагч ажлаа хийж байгаа хөөрхий .Өөрийнх нь бараа биш шүү дээ . Компанийн барааны худалдагч . Ингэж худалдагчийг дээрэлхэж болохгүй
Зочин [66.181.189.193] 2025-02-12 10:48:12
ухамсаргүй тэнэг юмнуудийг хэдэн төгрөгөөр торгоод байдал өөрчлөгдөхгүй
Зочин [202.126.89.122] 2025-02-13 23:02:54
Иймхэн мөнгөөр торгоод байхдаа яадаг бна .Ясыг нь цайлга
Зочин [122.201.31.231] 2025-02-11 17:57:08
Энэ охин зодуулаад л мөнгийг нь шүүх аваад кккк
Зочин [66.181.177.133] 2025-02-11 12:35:36
зуу байхдаа яахав дээ ядаж 500 р торгохгүй