"Харбин 2025"-д Э.Энхсайхан 12 дугаар байранд орлоо
![](/files/bjbt0jfleujzbkx4loxb/3/401_20250211150308.jpg)
“Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
Азийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа аж. Өнөөдөр биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Казахстан Улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол Хятадын тамирчин гуравдугаар байрт орлоо.
Манай улсын баг тамирчидаас Э.Энхсайхан 12, Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан байна. Монголын биатлоны баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Э.Энхсайхан нь 2024 онд Европын залуучуудын аварга болж байлаа. Тэрбээр залуучуудын олимпын наадамд 12 дугаар байрт орсон бөгөөд “Милано-Кортина-2025” өвлийн олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байгаа билээ. Монголын биатлончид нөгөөдөр буухиа төрөлд өрсөлдөнө.
Сэтгэгдэл