Э.Цэндбаатар өрсөлдөгчөө илт давуу ялж, аваргын бүсээ хамгааллаа

Мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх тулаан өчигдөр (2025.02.15) “Аса арена”-д боллоо. Энэхүү тэмцээнд мэргэжлийн боксын рингэд нэг ч ялагдалгүй яваа, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Мексикийн шилдэг боксчин Педро Родригес Берналтай өрсөлдсөн.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өрсөлдөгчөө итгэлтөгс ялж, бүсээ хамгаалав. Өрсөлдөгч боксчны дасгалжуулагч зургадугаар үе дээр цагаан алчуур шидсэнээр тулаан Э.Цэндбаатарын ялалтаар өндөрлөсөн юм.
Түүний шүтэн бишрэгчдийн нэг “Саяхан даа. Холбоо нь гадуурхаж, шигшээ баг нь жийж, боксын ах нар нь зодож, гудамжаар нүцгэн шалдан гүйхэд хар тамхичин гэж хүмүүст муугаар хэлүүлсэн.
Нутгийн зөвлөлийн улс төрч ах нь “SUZUKI_JIMNY” амлаад өгөөгүй, машинаа нэхэхэд нь өгөх албатай биш гэж даапалж байсан даа.
Энэ бүхний ард би Америкт очиж, мэргэжлийн бокс тоглож, хэн гэдгээ харуулмаар байна гээд явсан хүү өнөөдөр олон сайхан ялалт байгуулав. Бүр дэлхийн хэмжээний тэмцээн эх орондоо хийж чадлаа шүү дээ.
Ганцаардах үе байхад олны хүрээлэл нөмрөх үе байдаг л юм байна" гэж бичжээ.
Тэмцээний дараа МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулахдаа хэрэглэсэн бээлийгээ дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдаа 3 сая төгрөгөөс эхэлсэн бөгөөд Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр бээлийг авав.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.42] 2025-02-18 09:53:21
Байнга сэтгэлээрээ дэмжиж байдаг монголын нэгэн иргэн б.а .амжилт хүсьe .ялна гэдэгт нь бат итглэтэй байсан зөв л таамаглаж байж баярлалаа Дэлхиин аврага Олимпын аврага гээд олон сайхан цол хүртэж ард түмнээ баярлуулаж омогшуулаж огшоож яваарай дүү ..Бас даруу төлөв зөв занг л эрхэмлэж бусдыг уучилаж яваарай ..Амжилтын дээдииг хүсэн eрөөe..
Irged [202.126.89.100] 2025-02-17 07:10:14
Togsoo tsendbaatar ene 2 huud hodolmoriig ni unelj hodolmoriin Baatar ogmoor bna hund amargui sportoor olon jil uneheer sain hodolmorloj Ard tumendee bayasgaj bna shu de ulam ih amjilt husie hoorhon ohidod ni ger buld ni az jargal husie
Хөдөөний нэг муу настай эмээ [202.55.188.84] 2025-02-17 02:46:01
Ялна гэлэгт нь итгэлтэй байсаан, эндүү итгээгүй л юм байна, үргэлж ард чинь асаалттай танк шиг залбираад зогсож байдаг хөдөөний нэг муу эмээ байна оо
Зочин [202.126.89.100] 2025-02-17 07:12:37
Ulam sain beldej zorisondoo hurerei chi chadnaa amjilt husie
Зочин [66.181.161.56] 2025-02-16 23:04:58
Хүнийг ялах ч яахав. Шууд л цохиод унагаана. Ойлгож байна. Харин хүүхдийг яаж ингэж хувилж байна аа, Цэндбаатар аа!? Элдэвтэй гайхал юмаа.
Зочин [66.181.190.152] 2025-02-16 14:27:29
маш сайн байлаа Цэндбаатар. илүүрхсэн шүү. Цэндбаатартаа болон гэр бүлд нь аз жаргал ерөөе. Дэлхийн ба олимпийн аварын төлөө гэгээн сайхан тэмүүлэл, зорилгоо биелүүлнээ, чи чадна аа. Энэ бол бүх монголчуудын санаа бодол байгаа шүү. Бахархалтай сайхан хийморилог залуу чи чадна аа чадна.
Зочин [66.181.182.169] 2025-02-16 13:11:55
Хоёр хөөрхөн охид аавыгаа ялалтанд хүрсэнд нь баярлаад байна даа. Ямар хөөрхөн юм бэ. Баяр хүргэе. Улам их амжилт ерөөе.
Зочин [202.126.88.179] 2025-02-16 11:25:58
Баяр хүргье. Хал үзэж хашир сууж л явна даа дүү хүү. Алзахгүй ээ. Амжилт....
Зочин [66.181.176.112] 2025-02-16 11:08:33
Bayar khurgie. Khuurhun 2 okhin ni yag aav Yamar egduutei yum be ? Tsendbaatar duudee bolon khaluun am buld ni eruul enkh, saruul uhaan gegeeleg saihan buhniig khuseed tsaashdiin ajild ni undur amjilt khusie.