МҮБХ: Зургаан аймаг болон Швейцарьт бөхийн барилдаан зохион байгуулна

Aдмин / Спорт

XVII жарны "Хөхөгчин" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сард дараах барилдаанууд болох талаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Хэнтий аймаг

02.16-нд Өндөрхаан уулын хишиг хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Булган аймаг

02.17-нд Таван аваргын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 10 сая төгрөг

Үзүүр бөх 5 сая төгрөг

Өмнөговь аймаг

02.21-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Увс аймаг

02.21-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Женев хот, Швейцар улс

02.22-23-нд Европ дахь Монголчуудын сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Сүхбаатар аймаг

02.23-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан

Түрүү бөх 5 сая төгрөг

Үзүүр бөх 3 сая төгрөг

Дорнод аймаг

02.24-нд Сар шинийн баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно.

Ташрамд дурдахад, Монголын үндэсний бөхийн холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачлагаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа аж.

Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон бөгөөд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүсчээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Болгоомжтой, даруухан л байгаарай. Хүний нутагт шүү. [103.57.92.240] 2025-02-16 17:16:28

Ингэж л байг. Швейцарууд эхлээд харж баясна. Дараа нь тоохоо больчихно. 4-5 дахь жилээс эхлэн “Энэ монголчуудыг нутагт нь буцаагаачээ” гэдэг болно. ‘Үгүй” гээч!

Зочин [86.85.55.114] 2025-02-16 17:41:31

Тэгнэ л биз. Рано или поздно буцаах л болно. Тэрнээс нь өмнө эх орноо сурталчилаад авна хөө. Монголчууд гэж бас л өв соёлтой, бие хаа тэгж цог золбоотой хүмүүс юмаа гэж ярвайсан унжийсан щвейцар хүүхнүүд мэдэж аваг. Донгио пивочин ажилчин ангийн эрчүүд монголд очиж үзье гэж бодог, алийн болгон турк явахав. Сэхээтнүүд нь ч яахав олон улсын карьер хийдэг тул ирж үзээ бизээ

Toli [195.123.31.122] 2025-02-16 16:12:18

Jamar barildaj duusdaggui jum br? Hiih ajil baidaggui jum uu? Ene böhchuud n ajil hiihgui jaaj amdardag humuus we?

Зочин [86.85.55.114] 2025-02-16 17:42:56

Почему бы нет. Вы должны только рады что у вас такой спорт есть. Аль дуртай оронд нь тийм спорт байдаггүй. Заяагаа ч үгүй байдаг. Өв соёлоо үнэлнэ байгаа хөө


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.