“Улаанбаатар” өвлийн наадам болж байна
![](/files/hj6n078yhskucf3ykj2t/3/1e55986c94b7b7b4b3e73ee53b9b14cc.png)
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Скай Резорт”-той хамтран “Улаанбаатар” өвлийн наадмыг зохион байгуулж байна.
Тэгвэл тус наадмыг өчигдөр “Скай ресорт” цанын баазад нээлээ. Өвлийн наадмын гол зорилго нь эх орныхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлийнхэндээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд оршиж байгаа юм.
Наадмын хүрээнд кёрлинг, мөсний харваа, сур, снөүбоард, уулын цана, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн болохоос гадна шүхрийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой хөтөлбөр болно. Өнөөдөр нийслэл хотод -10 хэмийн хүйтэн, харьцангуй тогтвортой байх бөгөөд амралтын өдрөө гэр бүлээрээ агаарт өнгөрүүлэх боломжтой.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.139] 2025-02-16 18:25:45
Авилгал аа гэж
Toli [195.123.31.122] 2025-02-16 16:13:29
Hiih ajil baidaggui humuus we? Naadaad l jaaj amdardag humuus we?