УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм байна.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байгаа аж.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.154] 2025-02-23 17:44:49
Амарбаясгалан муу новшныг буудчих юмсан. Хятадууд нь дараагийн даалгавраа өгөх гэж л байгаа биз.