ЗГ: Цагаан сарын баяраар шинийн 5-ныг дуустал амарна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сарын амралтад өөрчлөлт оруулах саналаа танилцуулж, хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тус яамнаас гуравдугаар сарын 5-ны лхагва гарагт ажил эхлэх саналыг оруулж буй бөгөөд даваа, мягмар гаргийн ажлын өдрийг нөхөж ажиллах хоёр хувилбар танилцуулах юм байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар:
-Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар,
-“Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”
-Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар зэрэг 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрахаар шийдвэрлэжээ. Мөн 2025 ондоо багтаад аль ч үед амралтын өдрийг нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон байна.
Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр амралтын Бямба, Ням гаригт буюу 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна. Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Бямба, Ням, Даваа, Мягмар, Лхагва гаригуудад амарч, Пүрэв гаригаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.72] 2025-02-27 15:58:08
Nogoo 100 000 n 69 000 bolson.heden odor uuyadaa.bayarlallas. tor zasai min.
Sda [66.181.181.97] 2025-02-26 21:52:54
Шинийн 6 гэсэн биздээ???? Энэ сэтгүүүлч нар юугаа ч мэдкүмааааа сдаааааа
Зочин [192.82.65.88] 2025-02-26 19:36:30
Баярын буюу нийтээр амрах өдрийг хуулинд зааснаар өөрөөр, үр дагаварыг тооцохгүйгээр ингэж байнга нэмэх нь байгууллагуудуудад хүндрэл авчирч байна. Амралтын өдөр нэмэгдснээр байгууллагууд илүү цагийн цалин хөлс тооцож цалингийн зардал өсгөх, үйлчилгээ унах эрсдлийг дагуулж байгаа. Төрийнхөн ямар баялаг бүтээдэг биш, нийтийн мөнгөөр цалинждаг хүмүүс амралт олон байвал баярлах л бх. Том зургаараа хөдөлмөрлөж байж улс хөгжинө, унтаж идэхээс өөр шидгүй хүмүүсээр дүүрэх нь.
Зочин [66.181.181.210] 2025-02-26 16:35:39
Мөн удаан бодож эргүүтэв дээ. Тэгээд тодорхой он сар өдрөөр нь танилцуулж болдоггүй юу малнууд чинь.
Зочин [66.181.181.210] 2025-02-26 16:30:08
Энэ жил Шинийн 1 байхгүй учраас шинийн 5 чинь 2 дахь өдөрөөр дуусч шинийн 6 буюу 3 лугаар сахын 5-нд аөилдаа орох юм биш үү. Энэ жил 4 хоног, цаашдаа 5 хоног амрах юм уу. Тодорхой ёичээч ээ.
Зочин [103.212.117.249] 2025-02-26 13:46:19
3-р сарын 5-ныг дуустал уу, эсвэл шинийн 5-ныг дуустал буюу 3-р сарын 4-нийг дуустал уу. Аль нь вэ?. ТҮС ТАС АРГЫН ТООГООР ХЭЛЭЭЧ, ТАНАЙ САЙТ БОЛООД БУСАД САЙТУУД ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЭД БАЙХ ЮМ.
Зочин [66.181.181.81] 2025-02-26 13:21:36
Ийм л хөгийн засагтай улс даа....аль эрт ярьж шийдэж болно доо....ёстой мулгуу ....хэлэх үг алга
Дараа дараагийн нийтлэлийг уншина уу. [103.57.92.240] 2025-02-26 12:59:47
Тэгээд 3 өдрийг 2025 ондоо НӨХӨЖ ажиллах юм байна ш дээ. Энэ сайтын дараа дараагийн нийтлэлийг уншаарай, НӨХНӨ гээд мэдээлчихсэн байна.
К [103.212.117.142] 2025-02-26 11:41:40
Хүн төргүй Тэрбишд дагздуулаад байгаа юм шиг санагдаад байна кккк Манайхаас бусад ази орнууд шинэ сараа хийчихээд байна даа
fu [203.23.199.190] 2025-02-26 11:17:15
Nuhnu edr ch gehshig. amarwal amraad boliwol boliochde psd
Зочин [202.131.228.82] 2025-02-26 11:00:21
Новшийн засгийнгазар бүх юм нь пр яадцан гарууд