О.Алтангэрэл: Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ үеэр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах Засгийн газрын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, "Энержи ресурс" ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү тогтоол гарах болсон хуулийн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх, Засгийн газрын хуралдаанаар орох процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн нь хууль бус учраас хуульд нийцүүлэх ёстой.

Энэ эрх нь гагцхүү УИХ-д байдаг учраас УИХ-аас тогтоол баталж, Засгийн газар "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохоор боллоо" гэж мэдээлэв.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард Тавантолгойн Ухаа худагийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон.

Тэрбээр 30 жилд 132 их наяд төгрөгийн ашиг олдог Ухаа худагийг “Энержи ресурс“-д үнэгүй өгсөн. Энэ бол жинхэнэ нүүрсний хулгай. Оюун-Эрдэнэ ээ, баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд байна. Мөнгөө олж ав” хэмээн шүгэл үлээсэн билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.237] 2025-03-09 22:21:44

Тэр талбай дээр жагсаж, энэ асуудлыг яриад байсан залуус юу болсон бэ

Наран [66.181.189.143] 2025-03-09 09:25:46

Өнгөрсөн хугцаанд гадныхантай нийлэж идэж байсан Оджаргал нар нь ард түмэний гар дээр юу ч тавиагүй .Нөхөн төлбөр ав . Засаг ард түмэн 60% ,Оджаргал нар 40% тогтоо .Өнгөрсөнөөс нөхөн төлбөр авч одоо ингэж 60%,40% тогтоож чадахгүй бол Оджаргал нарыг хөөж гарга .

Зочин [202.9.47.66] 2025-03-08 16:45:17

Төрд авах нь зөв.төр өмчөө мэдэх э Рхтэй

Иргэн [66.181.191.64] 2025-03-07 18:01:22

БолдТөмөрЕрөөГол гээд монголын төмрийг олон жил хятад руу зөөсөн компани яах вэ? Ачит Ихттэй адил нөхцөл шаардах уу? Эсвэл МАН-ын гишүүн хамаагүй юм болов уу?

Зочин [60.34.125.198] 2025-03-07 10:04:01

МАК-ийн "ЦАГААН СУВАРГА"-ын орд бна.2017онд билүү төрийн эрх барих,хууль тогтоох дээд байгууллага УИХ буруу ч бай,зөв ч бай"Төр хувь эзэмшихгүй",МАК-д 100% эзэмшээд ашигла гээд өгчихөж.МАК тэгье гээд 100% эзэмшээд,мөнгөө босгоод,олзворлох бэлтгэлээ хангаад,боловсруулах үйлдвэрээ барьж эхлээд,дэд бүтцээ зам талбай,цахилгаан,ус хангамж г.м-ээ шийдчихэж.Эдгээрт МАК олон арван сая доллар зарцуулжээ.Одоо төр гэнэт сэрээд:2007 оны УИХ-ын тогтоолоор Цагаан суваргын орд стратегийн орд байсан бна,төрийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бна,анхнаасаа"Төр хувь эзэмшихгүй"гэсэн нь буруу байж,төр одоо 34-50хувийг эзэмшинэ гэж буй юм бна.Засаг МАК-тай хэлэлцээ хийнэ.Талууд буулт хийнэ.МАК төр 34%-ыг эзэмшихийг зөвшөөрөх бх.Төр түүнээс илүү хувь эзэмших бол МАК-ийн өмнө гаргасан хөрөнгө,одоо шинээр гаргаж барих үйлдвэр,цаашдаа ашиглалтын зардлын мөн хувийг тувт гаргана,цэвэр ашгаас мөн хувиар хүртэнэ.Ордыг МАК авч явна.Хэлэлцээ мухардвал аль 1 тал ОУ-ын арбитрын шүүхэд хандана.Шийд их удна

Зочин [96.1.124.143] 2025-03-07 08:43:45

Ганцхан МСS Энержи ресорс руу дайрч авахаас гадна МАК, Болд төмөр ерөө гол дэлгэрсайхан хулгайч Монголын төмрийн хүдрийг 1 аа 20 ид жил зөөлөө, энэ луйварчид зориуд нөөц өө бага тогтоож стратегийн ордод оруулаагүй байгааг анхаарч Төр 34% тогтоож авах хэрэгтэй, ер нь ашигт малтмалын их бага бүх уурхайгаас роляти татьар тогтоож авах нь зүйтэй.

Зочин [103.71.101.28] 2025-03-08 17:35:49

Жөү

Зочин [72.159.77.32] 2025-03-07 05:40:12

Энэ хэдэн хүнд зориулж , хуулийн дагуу болгож өгөх арга саам засгийн газар хайж байгаа юм байна. Хариуцлага хэн ч хүлээхгүы. Зүгээр л их хурлаар нэг тогтоол оруулаад л , хэлэлцүүлсэн болгооп л бичиг цаасны ажил хийгээд л , Энержи ресурс нь байдгаараа л байх юм байна.

Зочин [72.159.77.32] 2025-03-07 05:26:54

Уул уурхайн баялгийг хэдэн гэр бүл өв залгамжлаад эзэмшээд явах нь зөв үү? Үр хүүхэд нь хэзээ нэг цагт зараад гадагшаа гарна ш дээ.

Зочин [139.5.219.156] 2025-03-07 01:03:33

Шууд хурааж аваад татвар төлөгчид оруулсан хөрөнгийг нь төлье. Монголын татвар төлөгчид ганц компаний техник, шатахууны үнийг төлөхтэйгээ байгаа шүү. Ард түмэнд мэдлэгтэй боловсролтой аавын үр хүүхдүүд зөндөө байгааЭоержи одоо боль бүү бас

Irgen [202.9.40.146] 2025-03-06 20:55:46

Z.Enhbold bol estoi medleg.chadvar.zangarag duuren hun .de.Ymarch ajliig tultal hiine.Er n ediin zasagiin.matimatik.tooni uhaand suraltsaagui.tugssen surguulugui nuhduud tur barij.ulsuin ediin zasag udirdana hj uo baihav.Hudlaa yriad yriad bn.Yg hamar doroo bga SU.Batboldiig 1 udaa ch yrihgui.huuramch uomnuud.Tgd helsen yrisan huniig uhej unatal shalgaj.muu muuhaigaar helj bdg iim Ulsiin ES.tuunii doorhi nohoinuud .Eersdiihee aldaag ehleed shalga.

Зочин [60.34.125.198] 2025-03-06 19:43:29

2008 онд ХЭН хууль зөрчөөд өгчихсөнийг тогтоож түүнд хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой. "Энержи ресурс" өгснийг нь гарын үсэн зураад авсан бна. Тиймээс хариуцлага хүлээхгүй, одоог хүртэл олсон ашгаас төрд хувь төлөхгүй юм бна. Яагаад гэхээр ГЭРЭЭ-нд нь тийм зүйл байхгүй болов уу. Харин одооноос цаашдаа яахыг хэлэлцээ хийж шийдэх нь зөв. Гэхдээ "Энержи ресурс"-ийн барьж байгуулсан бааз, үйлдвэр, тоног төхөөрөмжийг үнэлж төр авах хувь хэмжээгээр төлбөр төлөх үү, эсвэл ийм хэмжээгээр нэмэлт Х/О-т хийх үү гэдэг асуудал гарна. Мөн УХАА ХУДАГ ОУ-ын хөрөнгийн зах зээлд гарчихсан, гадныхны хувь эзэмшил бгаа учраас хэлэлцэж тохироход хэцүү дээ. Хэлэлцээ мухардалд орж ОУ-ын арбитрын шүүхэд хандацгаана. Энэ нь хэдэн жил ч үргэлжлэж магад. Хэцүү дээ..

Зочин [139.5.219.226] 2025-03-06 20:12:38

Shuud huraa mungiig ni shuud baritsal cham shig hun jijigdene

З.ЭНХБОЛД [103.212.119.144] 2025-03-06 18:16:34

ХООСОН ДАНХЫГ ТАНХИМЫН ХЭДТЭЙ НЬ ЯАЧИЖ ХОШГОРУУЛЖ БОЛНО !!!


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.