Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.

Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.

Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.


Сэтгэгдэл

Irgen [178.51.167.155] 2025-03-08 23:53:53

NATO iin heden ornuud ruu ih guij bainaa,

Зочин [203.23.49.49] 2025-03-08 22:02:15

Орост айлчлаачээ

Зочин [202.126.88.204] 2025-03-08 08:47:57

Хүүр минь чи буухаасаа өмнө амжуулж улсынмбуюу бидний татварын мөнгөөр гадаад үзэж, төмөр гардуулах хоёрхон ажил л хийх шив. Арл түмэндээ хэрэнтэй ганц зөв зүйл хийгээгүй тул хурдхан огцорсон чинь дээр дээ.

Айлчлалыг хэдэн сараар хойшлуулж болоогүй юу? [103.57.92.240] 2025-03-07 19:34:05

Польшийн ШИНЭ ерөнхийдөгч сонгогдсоны дараа айлчилж болоогүй юм уу? Энэ оны 5-р сарын 18-нд ШИНЭ ерөнхийлөгч нь сонгогдно. Одоогийн Дуда нь 2 удаа сонгогдчихсон учир дахин сонгогдохгүй. Бууж яваа хүнтэй гэрээлэх нь хир зохимжтой вэ? Ерөнхийлөгч нь 5 жилийн бүрэн эрхтэй ш дээ.

Ерөнхийлөгчид хэлэх үг. [202.9.46.240] 2025-03-07 16:44:08

Энэ нөхөр ч гэртээ унтхаа байжээ. Ийш тийш яваад л…мөнгө олж ирээрээ. Өөрөө “Би ард түмнээсээ сонгогдсон ерөнхийлөгч байна. Тиймээс би ард түмнийхээ талд байна” гээд эгээл ширээгээ хуга “шаачих” шахаад байсан. Өөрийг чинь сонгосон ард түмэн чинь хотын даргадаа “шулуулаад” ядарч байна. Та ч камерын өмнө л дүвчигнэхээс цаашгүй болоо юу даа? Камер байхгүй гээд бидний талд орохгүй юм уу?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.