УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тусгай үүрэгт Элчин сайдаар томилжээ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд нь ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн асуудлыг хариуцах юм байна. Тэрээр хуульч, инженер мэргэжилтэй. 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр, 1989-1991 онд "Монел" фирмд инженер, 1991-1993 онд "Эрэл" ХХКомпанийн захирал, 1993-1996 онд "Интер" ХЭАА, ХХКомпанийн захирал, 1996-1999 онд Төрийн Өмчийн Хорооныдарга, 1999-2000 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2011 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын дарга, 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 сар хүртэл Ардчилсан Намын дарга, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод 2021 онд буусан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгааг дурдсан. Үүний дагуу, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан улс төрчдийг ийнхүү томилоод байна.

Тусгай үүрэгт элчин сайд нь мега төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн томоохон хэлэлцээрт Монгол Улсын нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй аж. Ерөнхий сайд эдгээр хүмүүсийг Тусгай үүрэгт элчин сайдаар томилж буй нь 14 мега төслийг урагшлуулах зорилготой юм.


Сэтгэгдэл

Зочин [68.146.199.167] 2025-03-15 13:29:40

Manaixan nam gej taltsaj bxaar chadvartai Mongoliin tuluu tsoxilox zurxtei xumuusiig xeregtei gazar n tavij medleg chadvariig n uls ex ornii tuluu ashiglax n zuitei.

ЗОЧИН [139.5.218.165] 2025-03-14 11:48:02

ХЭЗЭЭ Ч БАРИГДАХГҮЙ ХИЙН ХООЛОЙ ТАВИХ АЖЛЫГ ХАРИУЦАХ АЖ. ХЯТАД ОРОСООС ХИЙН ХЭМЖ АВАХ БОЛ МАНАЙ БАРУУН ХИЙЛИЙН ЦЭГИЙН ГАДУУР 3 УЛСЫН ХИЛИЙН ЗААГААР АВАХАА ИЛЭРХИЙЛСЭН БГАА. ХАРИН ОДОО ТУРКМЕНИСТАНААС ХИЙ АВАХААР ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛЧИХААД ХООЛОЙ БАРИХ АЖИЛ НЬ ЭХЭЛЧИХСЭН ШУУРХАЙ ЯВЖ БАЙГАА. МАНАЙХААР АВАХ БОЛ ОРОС БАРИАД МАНАЙ ХИЛ ДЭЭР АВААД ИРВЭЛ ХИЙ АВНА ГЭЖ МЭДЭГДСЭН. ТИЙМЭЭС МАНАЙХААР ХИЙН ХООЛОЙ ЯВАХГҮЙ БОЛСОН БАЙХАА.

Иргэн [124.158.108.119] 2025-03-14 11:15:15

Яасан ч тогтвор суурьшилгүй ажиллаж байсан юм бэ дээ? Харц нь тогтворгүй, шүд нь зуунги хүн л харагдаад байдаг юм...

Зочин [192.82.65.4] 2025-03-14 11:04:02

ОК шүү

Зочин [202.21.126.107] 2025-03-14 10:08:53

маш муухай зальжин арга сэдэж бнадаа хулгайч луйварчингуудыг буцаан элчингээр томилж бгаа нь бид нар тта нарт өршөөнгүй хандаж бгаа харин дараа нь биднийг битгий шалгаж шоронд хийгээрэй гэсэн месж юм

Зочин [192.82.65.4] 2025-03-14 11:04:20

элчин сайд биш шүү

зочин [66.181.186.113] 2025-03-14 09:16:15

Ардчилсан нам хумсаа нууцан муурын үүр монголыг хөгжүүлэх сэтгэлгүй шунал хулгай луйвар өш хонзон хорсолоор дүүрэн хуурамч дүртэн,, монголч сэтгэлтэй ганц дөнгүүр нь З,Энхболд бусад бүгд зүй бусаар хорвоог орхисон ,,,хийн хоолй хөгжил дэвшил авчирч утаанаас салах арга

Зочин [188.162.254.103] 2025-03-14 03:49:39

дарга нар олон л болоод байна уу два !!!!!!!!!!

Томилолт, томилгоо хоёр ингэж хоорондоо зөрөх гэж. [103.57.92.240] 2025-03-14 00:38:52

Түүхээс харвад Ардчилсан Намынхан ОХУлсад их муу ханддаг. Тэгэхлэр уг намын нэгэн боссд Хийн хоолой татахыг харицуулах нь “Энэ хоолойг битгий оруулж ирээрэй” гэсэнтэй адил. Оюун-Эрдэнэ үүнийг бодоогүй л юм байхдаа. Оросууд ч бас энэ томилолтыг юү гэж бодох юм?

Зочин [94.230.253.124] 2025-03-14 10:53:31

Яг үнэн. АНУ аас хийн хоолойн төслийг битгий оруул гэсэн даалгавар өгсөн юм шиг харагдаж байна.

Нэг зүйл асууя. [103.57.92.240] 2025-03-14 00:41:04

Ардчилсан Нам Хятадтай яаж харьцдаг билээ? Их дуртай бил үү?

Монгол [202.179.18.213] 2025-03-14 00:17:32

Их л хиигүй барагтай болж алдаа гаргадгүй оюуны тэнхээтэй эр хүн шүү. Жинхэн тэнгэрлэг заятай МОНГОЛ хүн.

Иргэг [66.181.187.212] 2025-03-13 23:08:59

Бэотрэг Энэ этгээд Монголыг хорлоно

Иргэн [103.212.162.206] 2025-03-13 20:36:54

Чадалтай ухаантай хүн ийм ажил хийхгүй.

Zochin [139.5.218.174] 2025-03-13 20:08:13

Энэ одоо зайлвал таарна ёо ёо ёо

Иргэн [202.126.91.236] 2025-03-13 19:40:13

Женокийн төлөөний хүн.

Зочин [103.212.118.221] 2025-03-13 18:34:50

Хятад манайхаар дамжуулж хий авна гэж хэзээ дуугархгүй. Хиы дэмийй бухын доодохыг хүлээж цаг мөнгө гарздаад юүүкэв

Зочин [59.153.113.205] 2025-03-13 18:46:33

Тэр ч харин үнэн байх даа

Зочин [202.126.88.123] 2025-03-13 16:48:00

мэдлэг чадвары нь ашиглах хэрэгтэй. МАН байна уу АН байна уу монгол улсынхаа төлөө ажиллах чадвартай...

Зочин [202.9.46.240] 2025-03-13 16:04:10

Энэ өндөр их мэдлэг, чадвартай хүнийг МАН -ын мангас хулгарууд элдвээр зулгааж байгаад унагачихгүй бол Монголдоо ихийг бүтээх хүн юм даа.

хүннү [202.9.47.34] 2025-03-13 19:09:03

Иш ча вас даа. Чамд хэн нь энэ хөгшин бэлтрэгийг мэдлэг, чадвартай хүн гэж шивнэчээв? хүний бөгс ухахдаа л гаргууд, хүний мууд дуртай хог байсан гэдгийг тэр үеийхэн бүгд мэднэ.

Сарантуяа Дашхүү [202.126.88.116] 2025-03-13 15:58:32

Чадна гэдэгт Итгэлтэй байна,

Хачин [66.181.185.76] 2025-03-13 15:58:03

Худлаа гэмгүй царайлсан өвгөн улс орны бүх өмчийг төрийн өмчийн дарга хийх үедээ намаараа өмчилж үнэгүйдэлсэн. Бас шагнуулаад тэтгэвэрт гардаггүй ээ

Зочин [202.72.245.121] 2025-03-13 13:36:43

Зөв хүнээ томилжээ.

Зочин [139.5.216.158] 2025-03-13 14:37:34

тийм бна


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.