Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабын даргаа сольжээ
Владимир Зеленский Украины Зэвсэгт хүчний жанжин штабын (AFU) дарга Анатолий Баргилевичийг сольж, түүний оронд тус газрын орлогч даргаар ажиллаж байсан, хошууч генерал Андрей Гнатовыг томилсон байна. Зеленскийн албаны вэб сайтад нийтлэгдсэн зарлигт энэ талаар дурджээ.
Түүнийг ямар учраас албан тушаалаас нь буулгасан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа аж.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын Telegram сувагт Баргилевичийг Украины Батлан хамгаалах яамны албан тушаалд шилжүүлсэн талаар мэдээлжээ.
Мөн түүнд "Гнатов Украины армийн босоо удирдлага, ялангуяа корпусын бүтцийг өөрчлөн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл явц, Дээд ерөнхий командлагчийн штабын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үр ашгийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн" гэж тэмдэглэсэн байна.
Дээд Радын депутат Марьяна Безуглая өмнө нь "Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сирский Куринск мужид цэргийн гэмт хэрэгт холбогдсон хошууч генерал Дмитрий Красильников (ОХУ-д хэт даврагч, террористуудын жагсаалтад орсон)-ыг огцруулах тушаал өгсөн" гэж мэдээлжээ.
Курск муж дахь Украины Зэвсэгт хүчинд тулгамдаж буй асуудлын хүрээнд ийм шийдвэр гаргасан аж. ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр, Украины Зэвсэгт хүчний эзэмшилд байсан нутаг дэвсгэрийн 86 гаруй хувийг, тэр дундаа Суджа хотыг хэдийнэ чөлөөлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй хийсэн шуурхай уулзалтын үеэр Курск муж дахь Украины зэвсэгт дайчдад зэр зэвсгээ хаяж, бууж өгсөн тохиолдолд тэдэнд зохих ёсоор хандах баталгаа өгсөн байна.
Оросын Ерөнхийлөгч мөн "Үүний тулд Киевийн цэрэг-улс төрийн удирдлага зохих тушаал өгөх ёстой" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zochin [212.95.8.248] 2025-03-17 15:23:14
Ukraine bol ulaan Mafias!!! Uursdiinhuu irgediig homrogoor n ustgaj baisan uls shuudee!!!
Зочин [202.55.188.109] 2025-03-17 14:11:34
Буудан хороосон дээр