“Гурван төгөлдөршил”-ийн зарчим, баримтлах стратегийг дэлгэрэнгүй танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.03.18) болж буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ. Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум”-ыг жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийнх нь тав дахь форум юм.
Өнгөрсөн жилийн форумд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхдаа оролцсон бөгөөд энэ удаагийн форумд оролцох урилгатай байсан боловч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийх албан ёсны айлчлал давхацсан тул ийнхүү мэндчилгээ илгээсэн юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний мэндчилгээг уламжилж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монголын парламентын шинэчлэл буюу парламентат ёсны хоёр дахь үе шат болон Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөний талаар танилцуулав.
Бүтэц, бүрэлдэхүүн нь өргөжиж, 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарч буйг тэрбээр олон намын болон олон салбарын төлөөлөл, улсын төсвийн хэлэлцүүлэг, анх удаа төсвийн төслийг Засгийн газарт буцаасан зэргээр жишээлэн ярьж, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байх “Гурван төгөлдөршил”-ийн зарчим, эдгээрт тулгуурлан боловсруулж баталсан ирэх дөрвөн жилд баримтлах Улсын Их Хурлын стратегийг дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм.
Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлэх стратегийн зорилгыг танилцуулахдаа тэрбээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх процессын дахин инженерчлэл, энэ талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, төрийн үйлчилгээний шат дамжлагуудыг цөөлөх, бууруулах талаар явуулж буй бодлогын арга хэмжээг жишээллээ.
Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргадаг байх Улсын Их Хурлын хоёр дахь стратегийн зорилгыг тайлбарлахдаа татварын багц хуулийн шинэчлэл, хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлэв.
Шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзэл бүхий дэвшилтэт шинэ үеийн парламентыг бэхжүүлэх, Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгуудын хүрээнд виртуал хөрөнгийн харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хуулиас давсан журам, дүрмүүдийг цэгцэлж, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх зэрэг бодлогыг танилцууллаа.
“Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор болж буй бөгөөд бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хүний нөөцийн тулгамдсан асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөн ярьж байна.
Энэ үеэр бизнес эрхлэгчид бие биенээ өрсөлдөгч гэж бус хамтрагч гэж харж, нийтлэг зорилго, тулгарч буй бэрхшээл, сорилтыг дүгнэж буй нь нэгэн том алхам болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэмдэглэж, хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
bonus spinmama [109.172.84.95] 2025-06-09 21:44:47
Internet-based gambling hubs have revolutionized the gambling market, providing an exceptional degree of comfort and breadth that physical venues struggle to rival. Over the past decade, a vast number of enthusiasts worldwide have welcomed the pleasure of digital casino play as a result of its always-open nature, thrilling aspects, and progressively larger catalogs of games. One of the strongest selling points of internet-based platforms is the sheer range of entertainment options at your disposal. Whether you love rolling retro one-armed bandits, exploring plot-filled thematic slots, or mastering skills in traditional table offerings like Texas Hold’em, internet-based gambling sites boast infinite opportunities. Several sites moreover include live casino options, giving you the chance you to interact with actual dealers and co-players, all while experiencing the authentic ambiance of a traditional gambling venue without leaving your home. If you’re a beginner with the world of virtual gambling or want to discover reputable operators, why not sign up for our growing gaming forum? It’s a destination where gaming aficionados share experiences, assisting you to maximize your gaming journey. Discover the connections and learn more now: <a href=https://www.facebook.com/groups/2372531379799814>spinmama</a> . Adding to the extensive catalog, digital casino services are known for ease of access.
ThomasBrari [46.147.222.60] 2025-05-17 05:28:02
Эта публикация погружает вас в мир увлекательных фактов и удивительных открытий. Мы расскажем о ключевых событиях, которые изменили ход истории, и приоткроем завесу над научными достижениями, которые вдохновили миллионы. Узнайте, чему может научить нас прошлое и как применить эти знания в будущем. Исследовать вопрос подробнее - https://medalkoblog.ru/