Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улсын Их Хурлын даргын 84 дүгээр захирамжаар байгуулагдсан стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2025.03.19/ хуралдлаа.
Тус хурлаар 2025.02.19-21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн тайлантай танилцаж, санал солилцлоо.
Хуралд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Г.Лувсанжамц, О.Саранчулуун, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, М.Мандхай нар оролцсон бөгөөд салбар, салбарын төлөөллөөс гаргасан санал, зөвлөмжүүдтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. Тухайлбал, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнс, хүрээлэн буй орчны чиглэлээр дэмжих ажлын хэсэг байгуулахаар зөвлөлдлөө.
Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал гурван өдрийн турш зохион байгуулсан “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санал, санаачлагаас хуулийн төсөлд тусгасан талаар болон хэлэлцүүлгийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр, барилга, дэд бүтцийн чиглэлээр оролцогчдоос нэг төрлийн санал олон ирсэн талаар онцлов. Түүнчлэн барилгын хөгжилд шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц энэ хаврын чуулганаар стандартын тухай хуулийн төслийг хэлэлцэх төлөвлөгөө гаргаж, давхцлыг арилгах, санал зөвлөмжүүдийг илүү сайжруулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн зарцуулалт нь тодорхой бус ажлууд дээр төсөвт өртгөө нэмье гэсэн саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нийгмийн эрүүл мэндийн бодлогыг илүү сайжруулж, салбар дундын асуудал мэтээр орхигдуулахгүй байхыг анхааруулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр Стандарт, хэмжил зүйн газраас стандартын үзлэг, шинэчлэлтэй холбоотой асуудал болон зарцуулалтын талаар асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн стандартын асуудал дээр салбарын яамд бодлогын ажлаа хийж, бид илүү норм, нормативд анхаарах хэрэгтэй гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа норм, нормативийг хэн шалгах нь тодорхойгүй учир харьяа хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Snidflibrothe [5.139.108.12] 2025-06-25 11:17:13
Yo, champ, I just discovered something shockingly creative, I had to shut my tabs and tell you. This article is a pixel miracle. It’s packed with smooth UX, next-level thinking, and just the right amount of pixel sass. Suspicious yet? Alright, <a href=https://eurosound.ru/bitrix/redirect.php?goto=https://snargl.ru/blog/ncs-color-system-understanding-ncs-s-5020-y40r-and-its-applications/>witness the madness right on this link</a>! You’re still here? Fine. Imagine a freelancer on 3 espressos built a site after reading memes. That’s the chaos this beauty gives. So hit it, and share the love. Because no lie, this is pure genius. You’re welcome.
spin mama login [109.172.84.95] 2025-06-08 03:22:58
Online casinos have changed the betting market, delivering a unique kind of comfort and range that physical venues struggle to rival. Recently, millions of players globally have chosen the adventure of internet-based gaming thanks to its accessibility, exciting features, and ever-expanding range of offerings. One of the most compelling reasons of internet-based platforms is the unparalleled array of entertainment options on offer. Whether you like playing on classic reel games, immersing yourself in theme-based video-based games, or playing smart in strategy-based games like poker, casino websites boast limitless options. Several sites additionally offer real-time gaming experiences, enabling you to connect with live hosts and opponents, all while immersing yourself in the authentic atmosphere of a brick-and-mortar establishment in your own space. If you’re exploring for the first time with the world of virtual casino play or hope to explore safe services, why not engage with our vibrant community? It’s a destination where fans post stories, guiding you to enjoy more of your gaming journey. Join the connections and learn more now: <a href=https://www.pinterest.com/spinmama_casino/>spinmama app</a> . Beyond variety, online casinos shine seamless entry.
Зочин [202.9.46.193] 2025-03-20 16:52:54
Хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй байхаар тогтоосон эрүүл ахуйн нормуудыг шууд авч хэрэглэх хэрэгтэй. Одоо шинжлэх ухаан, технологи өндөр хөгжсөн орнуудын тогтоосон эрүүл ахуйн норм гэхэд зөвхөн гадаад орчны агаарт 2500 гаруй, дотоод орчны агаарт 3000 орчим, ундны усанд 1700 гаруй химийн бодисын, агаар, хөрс, ус, хүнсний бүтээгдэхүүнд 720 гаруй пестицидийн эрүүл ахуйн норм \ зөвшөөрөгдөх хэмжээ \-ыг тогтоосон байна. Бид норм тогтоож чадахгүй. Эдгээр нормуудыг хангаж байгаа эсэх дээр мэргэжлийн хяналт, тандалт, шинжилгээний чадавхаа яаж сайжруулах вэ, хэн хийх вэ гэдэг менежмент, тогтолцоогоо боловсронгуй болгоогүй цагт нийтийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл хэзээ ч багасахгүй.