УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа

Aдмин / Улстөр

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Оксфорд хотод ажиллав.

Энэ үеэр Оксфордын их сургуулийн захирал Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхлаа. Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн болон цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.

Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож байгаа монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.

Монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байна. УИХ-ын даргын зүгээс Монгол судлаачдын гаргаж буй судалгаа тооцооллыг төрийн бодлого шийдвэрт ашиглах нь нэн чухал гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Оксфордын их сургууль нь боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг бөгөөд 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Эрдэмтэд нутагтаа буцаж ирэх орчин байна уу? [103.57.92.240] 2025-03-21 21:05:30

Даргаа! Наадуулаас чинь төгсөөд Монголдоо буцаад ирэх эрдэмтэн байна уу? Монголд наадуулын чинь сурсан мэдсэнийг цааш нь хөгжүүлэх, ашгийг нь гаргах технологи-эрдмийн орчин-капитал БЭЛЭН байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.