Амь нас, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор зөвшөөрөлгүйгээр чоно агнах хуулийн төслийг дэмжлээ

Aдмин / Улстөр

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, УИХ-ын гишүүн миний бие сонгогдсон аймаг, сум, багт ажиллах үед малчид иргэдээс хамгийн ихээр тавьж байсан саналын нэг нь чоно агнахтай холбоотой асуудал байлаа. Чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэлтэй байдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх, улмаар амьдралд нийцэхгүй байна гэдгийг онцолсон.

Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг малчдад хангахгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-д тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248.600 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан нөхцөлд холбогдох хуульд заасны дагуу нийтдээ 2,260.000 төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд тухайн бүс нутагт чоно элбэгшиснээс хүүхдээ малаа хариулахаар явуулахаа болих, айлын хотруу сүрэглэн дайрч, эд малын хохирол эхээр учруулах эрсдэл үүссэн тул Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан гэж төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан.

Агнуурын зохион байгуулалтын судалгаагаар 14 аймагт саарал чонын нөөцийн судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар 13146 биологийн нөөцтэй байна гэсэн тайлбарыг Байгаль орчин, уур амьгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн. 2019-2024 оны хугацаанд 1059 саарал чоно агнах тоо хэмжээг аймгуудад олгосон боловч 153-ыг агнажээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, чонын тоо толгой өссөнөөр иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдах, хотруу дайрч эд хөрөнгө, мал сүрэгт халдан хохирол учруулж буй талаар салбарын яаманд гомдол их ирдэг. Иргэд салбарын олон хуулиар зохицуулсан харилцааг сайн мэддэггүй тул ганцхан зохицуулалттай байхыг шаарддаг. Мөн Засгийн газраас нийгмийн харилцааг зохицуулж буй давхардсан дүрэм, журмыг цэгцлэх чиглэлийг өгсөн тул салбарын яам чонын ан агнууртай холбоотой журмуудыг цуцалсан. Энэ утгаар хуулийн төслийг дэмжиж байна хэмээн хариулж байв.

Ингээд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.113] 2025-03-25 14:56:44

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.