Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 6-нд болох
үйл явдлын товч мэдээллийг хүргэе.
Улаанбаатарт:
3 дугаар сарын 31-нд:
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 1-нд:
Нийгмийн нөлөөллийн үнэлгээний талаарх зөвлөлдөх уулзалт НҮБ-ын Хурлын танхимд болно.
4 дүгээр сарын 1, 2-нд:
УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 2-нд:
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 3, 4-нд:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 4-нд:
Дундговь аймгаас төрсөн эрдэмтдийн "Нутгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо" анхдугаар уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 4-нд:
УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг толилуулна.
4 дүгээр сарын 5-нд: "Балетын гала тоглолт" УДБЭТ-ын тайзнаа болно.
4 дүгээр сарын 5-нд:
Ардын урлагийн "Хуур магнай" чуулгын Монголын гайхамшигт урлагийн тоглолт Зам тээврийн яамны Их нүүдэл танхимд болно.
Орон нутагт:
4 дүгээр сарын 1-нд:
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар бүх суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хийнэ.
4 дүгээр сарын 1-нд:
Баян-Өлгий аймгийн театрт Инээдмийн өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн гишүүн, шог зохиолч М.Батайн уран бүтээлийн үдэш зохион байгуулна.
Хилийн чанадад:
3 дугаар сарын 26-наас 30-нд:
-Сингапурт болох 2025 оны FIBA 3x3 Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигээ баг оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [192.82.92.153] 2025-03-31 11:29:46
4 сарын 1 нд инээдмийн баярын өдөр болно