Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ААШТ-ээс 10 медальтай эх орондоо ирж байна

Aдмин / Спорт

Йорданы нийслэл Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсын шигшээ багийнхан 10 медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд оролцсон эмэгтэйчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан бол эрэгтэйчүүд хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар мөн л IV байр эзэлжээ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д Н.Батбилгүүн хүрэл медалиар энгэрээ мялаасан бол 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэн байна.

Н.Батбилгүүн тивийн аваргаас анхны медалиа авсан. Харин 2023 оны Азийн аварга М.Лхагвагэрэл тус тэмцээнд хоёр дахиа финалдсан ч алтын төлөөх барилдаанд Ираны бөхөд 6:0-ээр дийлдэж, мөнгөн медаль хүртэв.

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын шинэ бүрэлдэхүүний эхний шалгалт ААШТ байсан бөгөөд аварга төрүүлж чадаагүй ч 10 медальтай эх орондоо ирж байна.

ААШТ-ийг багийн дүнгээр эмэгтэйчүүдээс Япон тэргүүлж, Хятад, БНАСАУ удаалсан. Харин эрэгтэйчүүдээс Иран түрүүлж, Япон, Казахстан хоёр, гуравдугаар байрт шалгарчээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Бодит байдал [66.181.181.38] 2025-03-31 20:10:32

Тивдээ 4р байр гэдэг дэлхийд 10-д орохоор үзүүлэлт: ази-3,eвроп-3,амэрик-3гээд тивүүдийн эхний 3 -г тоолоход иймэрхүү. Илүү их хичээж,япон эсвэл амэрик дасгалжуулагч богино хугацаагаар авчирж хөлөө хамгаалах,хэвтээ барилдаанд оноо авах талаар заалгах хэрэгтэй харагдаж байна. Шинэ дасгалжуулагч нар аваад 1сар болж байгаа тул тэднээс үр дүн нэхэх хугацаа болоогүй. Тамирчид өөрсдөө их хичээж ,ур чадвараа дээшлүүлэхээр байна .БҮГДЭД НЬ ИЛҮҮ ИХ АМЖИЛТ!

Зочин [202.9.47.13] 2025-03-31 12:05:46

taaruukhan ajilt


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.