ОБЕГ: Хаврын сүүл сард хүчтэй салхи шуурга ихтэй байна

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагаас ирэх тавдугаар сараас долоодугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна. Хаврын сүүл сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд хүчтэй салхи шуурганы дамтамж ойр байх магадлал өндөр байна. Иймд хуурайшилт ихтэй нутгуудаар болзошгүй гал түймрийн эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тавдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн зүүн хойд хэсэг болон Архангай, Хөвсгөлийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зургадугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байнгаа бол сарын нийлбэр хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сарын агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.