ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 368 боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний батлагдсан 368 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.
Эдгээрээс эмнэлэгт 87 хүн, гэрээр 13 хүн эмчлүүлж байна. Харин халдварын сэжигтэй 35 тохиолдол, хавьтал болсон 9606 хүн байгаа бол эдгэрсэн 268 хүн байна.Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Сэтгэгдэл