Б.Жавхлан сайдыг шалгах уу?

Aдмин / Улстөр

УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж, шүүхээс түүнд долоон жилийн хорих ял оногдуулсан. Тэгвэл түүнийг шоронд биш, Богд ууланд амралтын газарт ялаа эдэлж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Байнгын хорооны хуралдаанд хэлэв.

Тэрбээр “Төрийн өмчийн нэг компанийн захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байсан. АТГ илрүүлээд шийтгээд байдаг. Тэгсэн чинь С.Батдөл гэж нөхөр өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Богд ууланд амралтын газарт шүү дээ. Түүнийг амралтын газарт амрааж байгаа сайд байна гэсэн үг.

Мөнгө мэддэг сайд байх. Өөрийг нь илчлээгүйн төлөө Богд ууланд тэр хүнийг амрааж байна гэсэн үг. Тийм учраас эзнийг нь олж шийтгээрэй. Эзэн нь тодорхой харагдаад явчихсан байна лээ шүү” гээд нээлттэй микрофоны өмнө хэлэв. Ингэж дуугарсныхаа маргааш нь Б.Энхбаяр гишүүн Төр хурахын амралтанд С.Батдөл гэгч нөхрийг дураар нь байлгаж байгаа хүн хэн болохыг хэвлэлийнхэнд задалж орхилоо.

Энэ тухайгаа камерын өмнө ярихдаа “Мөнгө барьдаг сайд манайд ганцхан хүн байдаг шүү дээ. С.Батдөл Дарханы хүн гээ биз дээ. Эзэн нь өөрийгөө илчлээд гараад ирсэн байна. Тэр хүнийг амраагаад байна гэдэг чинь шагнаад байна шүү дээ.

Тэнд амарч байгаа хүмүүс “Зурагтаар сейфнээс нь мөнгө гараад байсан хүн чинь энд амарч байна” гээд ярьж байна. Даварчихсан байгаа биз дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тэр хүнийг амралтанд байлгасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг 2025 онд хоёр дахин хэн нэмчихэв. Яагаад гэнэт энэ байгууллагын төсөвт Сангийн сайд хайртай болчихов” гэлээ.

Үүний дараа Сангийн сайд болон ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар яаран тайлбар хийсэн. Сангийн сайд Б.Жавхлан “Б.Энхбаяр гишүүний байнгын хороон дээр хэлснийг нь сонссон, гэхдээ намайг хэлж байна гэж бодоогүй. Б.Энхбаяр маань надтай Засгийн газарт хамт тохой залгаад мөр зэргэцээд сууж байсан хүн. Засгийн газарт ажиллахын зовлон жаргалыг маш сайн мэддэг. Өөрөө энэ салбар чиглэлийн хүн. Юунд ингэж хорсоод яваад байгаад нь маш их гайхаж байна.

Өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн. Харьяа байгууллагуудынх нь төсөв нэмэгдээд үйл ажиллагаа нь чанаржиж байвал сайн л биз. Дээрээс нь тэр залуу Дарханых. Яах аргагүй тэнд төрж, өссөн. Аав ээж нь ч манай намын ахмад гишүүд. Тэр утгаараа аав, ээжийг нь танилгүй яахав. Хүүхдүүддээ захиж байсан талууд байгаа. Тэрнээс болж С.Батдөлийн асуудалтай намайг холбож, хар буруу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү. Ёстой амжихгүй” гэх нь тэр.

Тэгвэл ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор “С.Батдөл нь шүүхээс 7.4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Одоогоор ШШГЕ-ын 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа. 2024 оны есдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Төр хурахын амралтын газарт нэг сар 20 хоног галчаар ажилласан. Арваннэгдүгээр сард прокурорын тогтоолоор хорих анги руу буцаан татсан” гэв. Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордон өдөржин энэ сэдвээр бужигнав.

За эндээс танд юу уншигдаж байна. Төр хурахын аманд С.Батдөл байж. Дараахь нь өдөр тутмын сонин дээр тэр тухай мэдээ тавигдсан. Үүнээс цэрвэн бушуухан татсан байж магадгүй гэж таамаглаж болохоор. Мөн ШШГЕГ-ын төсөв хэд дахин нэмэгдчихэж.

Б.Жавхлан сайд тэр “цуглуулагч” (7.3 тэрбум төгрөг, ам.доллар цуглуулчихсан байж байгаад баригдсан) нөхрийг танихын дээдээр таньдаг, аав ээж нь бүүр захиж хэлсэн болоод явчихлаа. Таньдаг хүнийхээ хүүг “мартаагүй” байгаад нь уярууштай. Тэгвэл Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн түүний ард үнэхээр Б.Жавхлан сайд энэ бүхнийг бүүр “цуглуулах” үйл ажиллагааг нь хүртэл зохион байгуулаад байгаа юу гэдэгт нийгэм хариулт нэхнэ.

Б.Жавхлан, Б.Энхбаяр хоёр хариуцлагатай албан тушаал хашиж байгаа улс. Нэг нь одоогийн Засгийн газрын гишүүн. Нөгөөх нь өмнөх Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Хоёулаа хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх чадамжтай субьект. Гөрдлөг яваад байна уу, үнэн юм хэлээд байна уу гэдгийг ард түмэн мэдэх боломжгүй. Мэдээж улстөрчид болсон хойно олон нийтийн өмнө багаа тайлахгүй.

Хэрэв Б.Энхбаяр гишүүний хэлсэн үнэн бол Б.Жавхлан сайдыг шалгах уу. Эсвэл хүн гөрдөөд тааж яриад байгаа эсэхийг нь нээлттэй хэлэлцүүлгээр оруулж ард түмэнд үнэн мөнийг нь олж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм яг л Б.Энхбаярын яриад байгаа шиг “Сайд нь авлигын мөнгө цуглуулаад, цуглуулагч нь баригдвал шоронгийн амралтад амраагаад байж байдаг” гэж итгэхээр барахгүй яг тийм нийгэм л байгуулах гэж зүтгээд байна.Тэгэхээр ийм улс төрийн жүжиг дахиад нийгэмд тавиулж байхгүйн тулд шууд УИХ-аар хэлэлцүүлж үнэн мөнөө тогтооцгооё.

М.МӨНХ


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.181] 2025-04-07 22:57:05

Хуультай ёстой, журамтай дүрэмтэй улсад бол шалгаад л 2 тийш нь болгоно доо.

Зочин [202.126.89.117] 2025-04-07 22:14:43

ЖАВХЛАН ЯАХААРАА ИЙМ ДААМ БАЙГААН ЭНХБАЯРЫГ ДИЙЛЛЭЭ ГЭХЭД АРД ТҮМНИЙГ ДИЙЛЭХГҮЙ ШҮҮ ХӨӨ. ЖАВХЛАНГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ХАРИН ЭНХБАЯР ШУДРАГА ГИШҮҮН ШҮҮ

ИРГЭН [59.153.115.157] 2025-04-07 19:31:40

ЖАВХЛАН ИХ Л ТОМ БАЙНА, ЭНХБАЯРЫН ЧАДЛЫГ ШАЛГААД БАЙНА,

ЗОЧИН [103.212.118.229] 2025-04-07 18:46:58

УИХ-ын ГИШҮҮН ДАВААСҮРЭН ЖАВХЛАН БОЛ МОНГОЛЫН БҮХ БАНК, БҮХ САНГУУДАД ГАРАА ДҮРЖ ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨСӨН ХҮН. ОДОО БҮР НҮҮРСНИЙ ХУЛГАЙД БАС ГАРАА ДҮРЧИХСЭН ХУЛГАЙЧ ГЭСЭН. ИЙМ ТОМ ХУЛГАЙЧИЙГ ОЮУНЭРДЭНЭ САЙДААР ХЭДЭНТЭЭ АЖИЛЛУУЛААД ХАМГААЛЖ ХААЦАЙЛААД, БАЙНА ГЭДЭГ НЭГ ЮМ ХЭЛЭЭД БУЙ ДБИШҮҮ. ХАМТРАГЧ, НЭГ ХЭТЭВЧИТ ҮҮ ГЭДЭГ АСУУДАЛ ЯРИГДАХ ЮМ БИШ БИЗ.

тайж [139.5.218.134] 2025-04-07 18:43:35

АТГ-ын Дашдаваа шалгалаа юу!!!!Сангийн сайдыг....

Зочин [66.181.160.124] 2025-04-07 18:14:42

Батдөлийн балгаар ковидоос хойш юумны үнэ буухаа болиоод зогсолтгүй л өсдөг энэ нь хэвийн байх ёстой юм шиг л болчихож. Шанг нь улс даяараа л хүртэж байна да! Гэхдээ энэ залуу ядаж албаны дарга ч байгаагүй орлогч нь байсан шүү дээ. Энэ хүн ганцаара энэ хэргийг хийх ямарч боломжгүй, дээр нь албаны дарга, УБТЗ-н дарга нь мэдээгүй байх ямарч боломжгүй, мэдээж ард нь Энхбаярын хэлдгээр нэг чиглэл өгөгч улс төрч байжил таараа. Ковидын хүнд үед бүх вагоныг баякотолж тээврийн үнийг тэнгэрт тулгах хэнд ашигтай байсан бэ?

Зочин [103.57.94.107] 2025-04-07 15:46:52

Бүгд хулгайч нар

Зочин [103.57.94.107] 2025-04-07 15:46:14

Хэзээ ч шалгахгүй. Чадах ч үгүй. Монгол төоийн эмгэнэл.

Зочин [66.181.179.109] 2025-04-07 15:33:11

olon niitiin sonsgoloor xeleltsuulex ni zov shuu Javxlan tsever aruin bish xun shuu

Zochin [202.9.40.174] 2025-04-07 15:29:04

Hamgiin muu hun shde.Huukiin ahduu nereer l UIH d orson nuher.sangiin said hiih ymarch es zuigui.buun mungenii heregten.hen ch uo ch helehgui arai l bn UBTZ bol meregjiliin.mundag zarchim ch hamt olon bsan.Nam dagasan hulgaich nar ymarch ajilgui.gudamjni hunee taviad 7.5 terbumaar idej bhd.tsaash n ogt shalgaagui tgd Batdel hulgaichiig 2 jil amraltand bailgahaar tohirson.Uon hynalt.TZiin udirdlaga buun asuudal.ter buleg nuhediig orvongoor n shalgaj yl egeh bsan.ATG dargiin hamaatan Amarbaysgalan avgaig shagaachgui.uo medehgui hun bolgood duussan.Batdeliin yl bagadsan.Sotsializmiin ued TZ hatuu changa bsan gazriig Namiin tabiul iim bolgoj bga.Odoo duugarsan bolgon ajilgui bolno gj aigaad duugarah hungui.Ihenh suudliin galt tergiig zogsooson.Beejingiin vagon ch yvahaa bsan.dampuuruulj hayd .eer mungetei gazar luu yvah bhaa.Javhlan TZd.MUd hamgiin gaitai nuher dald orj zailaasai.Henees augaad shagahgui.zailuulahgui bga uom.7.5 terbumiin ued Bymbatsogt gj nuher muu ajillasan.novsh.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.