ЧУУЛГАН: Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэн дэмжлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорыг нэр дэвшүүлэн, УИХ-тай зөвшилцөж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байв.
Бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улираан томилох санал гаргаж, УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэн дэмжсэн билээ.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр "Би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байна. Улираан томилох эсэх шийдвэрийг би гаргахгүй.
Миний хувьд иргэдийг аль болох цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг байхаар ажиллаж ирсэн, ажиллаж байна. Өөрөө, өөрийгөө би дүгнэхгүй. Мөрдөх байгууллага, ард түмэн намайг хэр ажилласныг дүгнэнэ.
Томилгоо дээр нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 110 гаруй мянган төрийн албан хаагч тангараг өргөн ажиллаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байна" гэсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл