МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх Жүдо бөхийн Азийн АШТ-д хүч үзнэ

Aдмин / Спорт

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-наас 27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.

Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.

Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.

АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:

1996 онд: Д.Нармандах

2001 онд: Х.Эрдэнэт-Од

2003 онд: Х.Цагаанбаатар

2003 онд Д.Нямхүү

2005 онд: Х.Цагаанбаатар

2005 онд: Х.Эрдэнэт-Од

2009 онд: Г.Болдбаатар

2011 онд: П.Лхамдэгд

2012 онд: М.Уранцэцэг

2012 онд: П.Лхамдэгд

2013 онд: Д.Төмөрхүлэг

2015 онд: Ц.Мөнхзаяа

2015 онд: Ц.Наранжаргал

2016 онд: Д.Сумъяа

2016 онд: Д.Алтансүх

2016 онд: Н.Дагвасүрэн

2016 онд: Н.Түвшинбаяр

2017 онд: М.Уранцэцэг

2019 онд: Ц.Цогтбаатар

2019 онд: О.Ууганбаатар

2019 онд: Л.Отгонбаатар

2022 онд: Ё.Басхүү

2022 онд: Б.Ганхайч

2024 онд: Б.Баасанхүү

2024 онд: Л.Энхрийлэн

2024 онд: Б.Эрхэмбаяр

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.