МУГТ Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа ирэх долдугаар сард Калифорни мужид хийнэ

Aдмин / Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн мэргэжлийн боксын холбооны ранкийн 16-р байрт эрэмбэлэгдэж Э.Цэндбаатар дараагийн тулаан болох газраа мэдэгдлээ.

Тэрбээр ирэх долдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Калифорни мужид 13 дахь тулаанаа хийх юм байна.

WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь удаагийн тулаанаа МУГТ Э.Цэндбаатар Мексикийн тамирчин П.Б.Родригесын эсрэг хийж, өрсөлдөгчөө зургадугаар раундад хүнд цохилтоор буулган авсан билээ.

Түүх сөхвөл, "Рио-2016" Олимпийн наадамд Монгол Улсын зургаан ширэн бээлийтэн эрх авч, эх орноо төлөөлөн оролцсон. Зургаа дахь эрхийг авсан тамирчин нь Боксын улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар байв. Тэрбээр 19-хөн настай анхны олимпдоо хүчээ үзэж, тавдугаар байрт орж, олны хайр, хүндэтгэл, өхөөрдөл, талархалыг зэрэг хүлээж байсан билээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000