Ши Жиньпин: Орос, Хятад жинхэнэ найзууд байх ёстой

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Орос, Хятад хоёр ган шиг бат бөх, жинхэнэ найзууд байх ёстой" гэж хэлжээ.

Хятадын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа "Үеийн үед найрамдалт харилцаагаа хадгалж, ган шиг бөт бөх, үнэнч найзууд байх хэрэгтэй" гэж хэлснийг Хятадын ГХЯ иш татан мэдээлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, 80 жилийн өмнө милитаризм, нацизмтай нүүр тулах үед Хятад, Оросын арми, ард түмэн нэгдэж, мөр зэрэгцэн тулалдаж, мартагдашгүй түүх бүтээсэн. Хоёр орны ард түмний цусаар тогтсон агуу найрамдал хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжих бат бөх үндэс суурь болсон” гэж хэлсэн байна.

Кремлийн ордонд болсон хоёр гүрний удирдагчийн хэлэлцээний үеэр Ши Жиньпин “Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар БНХАУ, ОХУ-ын харилцаа тогтвортой, эрүүл, өндөр түвшинд хөгжих чиг хандлагаа хадгалсаар байна.

Урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаагаа хэвээр хадгалж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамт хожих нь хоёр орны харилцааны томоохон, өвөрмөц онцлог болж байна. БНХАУ, ОХУ-ын харилцааг тогтвортой гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний үе үеийн найрамдалт харилцааг өвлөн уламжлах зүй ёсны үүрэг хариуцлага юм.

Хоёр тал бие биеэ амжилтад хүргэж, бие биеийнхээ хөгжил цэцэглэлтийг дэмжих нь зайлшгүй сонголт. Энэ нь мөн ч олон улсын тэгш эрх, шударга ёсыг хамгаалж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг ахиулах цаг эриний уриалга юм” гэжээ.

Ши Жиньпин “Энэ жил, БНХАУ-ын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн, ЗХУ-ын Аугаа их эх орны дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. 80 жилийн өмнө Хятад, Орос хоёр орны ард түмэн үй олноор амиа өргөн байж агуу их ялалтыг байгуулан, дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд түүхэн хувь нэмрээ оруулсан" гэж цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, NEWS.CN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Нэгэн нийтлэл АЛГА болчихсон байх юм. [66.181.160.36] 2025-05-14 11:19:53

Энэ нийтлэл гарсаны дараахан 4 өдрийн өмнө Мэдээ мн-ийн энэ нүүрэнд "Путины хэлсэн үг агуулга муутай, Ялалтын тухай товч, оновчгүй болжээ" гэсэн утгатай томоо нийтлэл тавьсан байсан. Одоо тэгсэн тэр нийтлэл АЛГА болчихсон байх юм. Мэдээ мн-ийхэн хатуу цензур буюу хэвлэн нийтлэлийн хяналтан дор байдаг юм аа даа. ХӨӨРХИЙС! Уншигч та нар тэрхүү нийтлэл АЛГА болсныг анзаарсан уу?

зочин [66.181.183.40] 2025-05-11 21:40:42

Энэ 2 уу? за мэдэхгүй ээ, пээ бүү үзэгд цаашаа

зочин [66.181.188.223] 2025-05-11 23:43:06

Барууны гол зорилго бол орос хятад хоёр орныг устгаж, дэлхийд дангаараа ноён суух явдал, Хуучин колоний системээ сэргээж бусдыг шимж сорж амьдрах явдал, Энэ зорилтын үүднээс эхлээд оросуудыг буулгаж авахыг оролдсон НАТО-г дорнот рүү тэлж, 8 жил бэлтгэж байгаад Украинд дайн дэгдээсэн,Украин дэх оросуудын эсрэг геноцид үйлдсэн,Барууны 52 орон бүлэглэн оросын эсрэг асар хүчтэй хориг тавьсан,Ийнхүү оросыг буулгаж аваад дараа нь оросын хүчийг хятадын эсрэг ашиглахаар тооцсон, Харамсалтай нь тэдний санаа бүтсэнгүй, Орос хятадууд хүчээ нэгтгэлээ барууны зорилт балран уналаа,Орос хятадууд үнэнч найзууд,тэдний найрамдал ган шиг бат бэх хэнд ч дийлдэшгүй гэдгээ харууллаа

Ном сайн унш, түүх судал, мэд. [66.181.189.203] 2025-05-11 15:36:27

Чи “Особый район Китая” гэдэг 1960-д оны үед бичсэн ном уншсан уу? 1930-д оноос хойш Хятадад ажиллаж байсан ЗХУ-ын цэргийн зөвлөхүүдийн ажил, ажиглалт, зөвлөлтийн тусламжийн тухай. ЗХУ бол ХКНамд их туслаж байсан. Мао, ЧанКайШи, Хятадын бусад томчуудын хүүхдүүд, гэр бүлийнхэн ЗХУ-д сурч, амьдарч, цэргийн эрдэм сурч байсан юм билээ. Ном, түүхийн ном уншисны дараа л ухаантай юм ярина шүү. Тэгэхгүй бол тэнэг асуулт тавиад л, монголчууд юм мэддэггүй гэж хэлүүлнэ шүү.

Зочин [109.252.129.4] 2025-05-09 22:44:28

Японы. Импеиалистуудын эсрэг дайтахад оросын олон мянган цэрэг байлдаж амь насаа алдаж байсан шуу . Туух унших хэрэгтэй залуучуудаа....

Зочин [103.57.93.12] 2025-05-09 14:12:54

Айдас

Зочин [139.5.219.212] 2025-05-09 13:58:58

Хятадууд хэзээ байхдаа 2р дайнд ЗХУ тай хамтарчихваа мэдэхгүй л юм бна, харин Монголчууд ЗХУ-г ялхад том тус хүргэсэн улсдаа

Зочин [103.212.119.204] 2025-05-10 13:07:27

харин тийншдээ .оросын хүчинд японоос салсан

иргэн [76.20.76.94] 2025-05-10 11:21:24

та юу ч мэдэхгүй үхэр байна


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000