Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Aдмин / Боловсрол

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа.


-Та багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ямар байр суурьтай байдаг вэ?

– Миний хувьд гүйцэтгэлийн үнэлгээ өгөх ангиа оруулчхаад сууж байна. Үнэндээ яамнаас зохион байгуулдаг шалгалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээнүүд багш нарт зөвхөн дарамт болдог. Гүйцэтгэлийн үнэлгээ тавьснаараа тухайн багшийг чадваржуулна гэдэг. Хамгийн эмгэнэлтэй нь энэ үнэлгээнд чадвартай, мундаг багш нар нь орж чаддаггүй шүү дээ. Олон дотор аливаа зүйлийг аргацаадаг хүмүүс бий. Тэд сэргэлэн зан гаргаад хүүхдүүддээ хуулуулдаг, эсвэл танил талаараа яриулаад өндөр үнэлгээ авдаг. Ийм тохиолдлууд олон бий. Мөнчгөрөөрөө, өөрөөрөө яваа багшид үнэхээр хохиролтой, гомдолтой санагддаг. Мөн цаашаагаа энэ нь хүний амьдралын санхүүтэй холбоотой асуудал юм.

Би 6-12 дугаар ангид физикийн хичээл заадаг. Үүн дотроос долдугаар ангийн гурван бүлэгт ганцаараа хичээл ордог. Гэтэл сая намайг үнэлэхдээ юу ч хийдэггүй, зүгээр л ирцээ өгөөд явж байдаг ангиас сорил авч байгаа юм. Энэ шударга үнэлэлт, дүгнэлт болж чадах уу. Миний харж байгаагаар багш нарт гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч өгөхгүй. Харин ч эсрэгээрээ дарамтлах, шантаажлах хандлагатай ажил явагдаад байна. Яагаад багш өөрөө сонголт хийж болдоггүй юм. Бүх бурууг багшид тохох гэж байгаа юм шиг хагас жилийн хичээлийн гүйцэтгэл нь 30-40 хувьтай гарсан ангиас шалгалт авч байгаа юм. Манай сургуулийн гурван физикийн багшийг үнэлэхдээ хамгийн муу ангийг нь сонгоод маш муу үнэлгээ тавьдаг. Дээр нь шалгалт өгсөн ангийн сурагчид тухайн багшид дургүй бол асуудал хурцадна.

-Тэгэхээр сурагчид дургүй багшийгаа үнэлүүлэхдээ сорилоо албаар муу хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Би ийм бохир явуулгын золиос болж байсан. Учир нь би шаардлага тавьдаг багш байхгүй юу. Сурагчид долоо хоног бүр үзсэн томьёогоо заавал цээжилсэн байх ёстой, хичээл бүрийн сүүлд таван минутын шалгалт авч ахицыг нь үнэлдэг. Ер нь би хичээл орж байх үедээ хүүхдүүдэд утас үзүүлддэггүй, ярихыг хориглодог. Үг хэллэгт нь хүртэл анхаардаг юм. Гэтэл би сургуульдаа “Шулам” гэдэг нэртэй. Тийм болохоор шударга, чанга дүнгээ гаргадаг, ялангуяа байгалийн ухааны багш гүйцэтгэлийн үнэлгээ авахад үнэхээр хэцүү байдаг. Эцэг эхчүүд нь биднийг огт үнэлэхгүй. Миний хичээл ордог нэг анги гэрийн даалгавар хийгээгүй гэж намайг загнадаг гэх шалтгаанаар бүгд шалгалтаа албаар муу өгч байсан. Тухайн сорилын зөв хариултыг мэдэж байсан ч буруу хариултыг нь албаар дугуйлдаг байхгүй юу. Ийм шударга бус явуулгын хариуцлагыг зөвхөн багш хүлээдэг. Бүх муу нэрийг багш л үүрдэг. Яагаад багш хүн хийгээгүй хэргийнхээ хариуцлагыг үүрэх ёстой юм бэ.

-Энэ бүх дарамт ажилдаа хандах хандлагад тань нөлөөлдөг үү?

-Цаашдаа багшаар ажиллах итгэл, урам зориггүй болж байна. Хаврын шалгалтуудын хажуугаар багш нарт дарамт болж байгаа юм шиг гүйцэтгэлийн үнэлгээ тавьдаг. Үүнд нь бид маш их стресстдэг. Манай хоёр багш гэхэд нойргүйдэлд ороод одоог хүртэл унтаж чадахгүй байгаа. Бид хагас жил тутам өөрийн биеэр заавал тайлан тавьдаг. Уг нь жилийн эцэст нь бүгдийг нь базаад Заах аргын нэгдлийн дарга тавьдаг байсан юм. Гэтэл одоо багш бүр тайлан тавина гэж дарамталдаг. Принтер, бичгийн цаас хоёр л багш нарын ажил болж байна даа. Хэрвээ үүнийг хаяад хичээлээ ороод явчихвал хоолноосоо сална. Мөн сурагчид зодоон хийвэл бүгд багшийн буруу болно. Тухайн сурагчтайгаа ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар бидэнд хариуцлага тооцдог. Багш хүүхэд нэг бүрийг нүдний цөцгий мэт хараад, хянаад байж чадахгүй шүү дээ. Энэ бол боломжгүй. Одоо анги дааж удирдах багш олдохоо байсан. Би 13 жил физикийн хичээл зааж байгаа. Анхны жилдээ болон 13 дахь жилдээ багшаар ажиллаж байгаа хоёр хүн хоорондоо асар ялгаатай. Арга зүй гэдэг зүйлийг 13 жилийн хугацаанд өөрийн туршлага дээр тулгуурлаж бий болгосон. Мөн би өөрийн хэмжээндээ дүүрэг, нийслэлдээ чамлахааргүй амжилт гаргасан. Гэтэл энэ бүх хөдөлмөрөө юу биш юм шиг үнэлүүлж байна. Багш гэдэг зүгээр л самбар дээр шохой бариад зогсдог мэргэжил биш шүү дээ. Ар гэртээ, өөрийн хүүхдэдээ ч цаг гаргах боломжгүй ажилладаг. Гэтэл хичээл орох, хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цагаасаа хомслон байж янз бүрийн семинар, сургалт, гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан бэлтгэж байна. Ингэж багш нараа дарамтлахаа болиоч ээ. Одоо үнэхээр багшаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун хүн нэг ч байхгүй болсон. Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна.

-Энэхүү дарамтуудаас болж манай улс багшлах боловсон хүчний дутагдалд ч орж байна уу?

-Одоо ихэнх багш нар хувийн сургууль руу шилжсэн. Эсвэл хувиараа сургалтын төв нээгээд ажиллаж, амьдарч байгаа. Ядаж л дарамтгүй шүү дээ. Энэ гүйцэтгэлийн үнэлгээ хэзээ ч бодит үнэлгээ байгаагүй. Халуун тогоон дотроо юу болдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хүүхэд бүр байгалийн ухааны хичээлийг сонирхдоггүй. Нэг ангиас гурван хүүхэд л математик, физикийн хичээлийг ойлгодог. Ихэнх сурагчид л хими, физикийн хичээлээс илүү багшид нь дургүй байдаг. Би дахин хэлье, байгалийн ухааны багш сайн гүйцэтгэлийн үнэлгээ авна гэж хэзээ ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг багш нарынхаа эсрэг тааруулдаг. Бид яаж ажиллавал ойлгох юм бол, бүү мэд. Сүүлдээ би буянаараа болог гээд орхисон. Багш сурагчдадаа ямар хичээл заах ёстой юм, түүнийгээ сайн заахад л болно шүү дээ. Янз бүрийн аргаар хэдэн төгрөг авах гэж оролдох юм. Сүүлдээ арай боломжийн амьдралтай эцэг эхчүүд хүртэл багш нарыг дорд үзсэн өнгөөр харж, харьцдаг. Энэ бүгдийн үр дүнд багш нар өөрсдийн гол үүргээ мартсан. Хэдэн төгрөг илүү авахын төлөө ямар ч утга учиргүй сургалт, семинар, гүйцэтгэлийн үнэлгээг нь янз бүрийн аргаар таглах гэж оролдоно. Сүүлдээ үнэхээр багшлах ямар ч сонирхолгүй болж байна. Эцсийн эцэст шавь нь багшаа үнэлдэг ийм утгагүй систем дэлхийн хаана ч байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.247] 2025-05-21 16:38:54

том ангийн хүүхдүүд нь хоорондоо хуйвалдаад дургүй багшийгаа хорлох гэж хоосон цаас өгдөг нь үнэн л бол ийм шалгалт байгаад ямарч утга алга даа, болих хэрэгтэй , хүүхдүүдэд тийм боломж олгож огт болохгүй

Багш [66.181.161.134] 2025-05-20 23:07:13

Боловсрол байж болох хамгийн доод цэгтээ хүрсэн гэж харж байна даа. Хэзээ сэхэл авна дөө

Багш [66.181.161.149] 2025-05-20 22:16:56

Сурагчдаа яаж шалгуулна даа гэж сандрахын хажуугаар төвөөс ирсэн хянагч нь багш нараа төлөвлөгөөний дагуу шалгана гээд дарамтлаастай хэдэн цаас компютерээ ухаастай байна оо давтлагаа өгөх үү өөрийгөө шалгуулах. уу

Багш [59.153.87.239] 2025-05-20 13:02:45

Үнэн. Зүгээр л худал хуурмаг , шударга бус үнэлгээ. Багш нар нь эсэргүүцээд цалин нэмээд аль гэхээр яам нь зөвшөөрөхгүй багш нараа үнэлсэн болж хуурч байгааг ер ойлгохгүй байна. Дотроо маш их луйвар , зарим нь бүүр өс хонзон авах хэрэгсэл ч явагдаж байгааг багш нар хэлээд байхад зүтгээд байгаа нь дампуу яамны тэгэг шийдвэр.

Санал [202.5.202.36] 2025-05-20 11:07:06

Гүйцэтгэлийн үнэлгээг анги дэвших болон төгсөлтийн шалгалтаар дүгнэж болохгүй юу? Тэгвэл тусдаа хүмүүсийг томилолтоор явуулж мөнгө зарлагадахгүй. Орон нутгийн боловсролын газар зохион байгуулалт хийхэд болно. Хүүхдүүд багшаа унагаж муу хийвэл өөрийнх нь үнэлгээ ч муу болж аль аль тал нь хичээх болно.

Зочин [66.181.180.147] 2025-05-20 10:39:37

боловсролын яам ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ

Zochin [66.181.191.240] 2025-05-20 09:10:44

Ёстой тэнэг шалгалт, Бухимдлаар, хөндлөнгийн би ч дургүй хүрч байхад, яаж ч бодсон ямар даргын хамаатан бодож олсон бол доо л гэж бодох юм даа.

Баяраа [66.181.161.106] 2025-05-20 08:32:52

Энэ жил цахим болсон нь хамаагүй шударга байна Өмнө жилүүдэд сумын багш нар бол хуулуудуул өгдөг бсан

Б ,Эрдэнэ Очир [122.201.31.117] 2025-05-20 06:50:26

2000 оноос эхлээд Монголын боловсролыг самрах гадны төсөл хүчээ авсан 1,Хүүхдийн эрх нэрийн доор багш эцэг эх хүүхдэд үг хэлэх эрхгүй болгосон 2,Сурах бичгийг дурын нэг нам дагасан хүмүүс мөнгө олох хэрэгсэл болгосон 3,Багшийг үндсэн үүргээс нь холдуулах ямарч хэрэгцээгүй маш их бичиг цаасаар дарсан 4,Цалинг хамгийн доогуур байлгаж үнэлгээ тааруу хүүхдүүдийг багш нэртэй болгосон 5, Зургаан настай сургуульд оруулдаг маш буруу / харш жил дээрээ / 6 Анги дүүргэлт хэрээс хэтэрсэн 7, Хэтэрхий олон хичээл үздэг 8,Бодох сэтгэх хөгжих чадварыг нь нам хааж зүгээр ТОТЬ болгоод ямар ч өрсөлдөх чадваргүй эх орон өвөг дээдэс байхгүй Монгол хэлгүй түүхгүй соёлгүй өл даахгүй үг сонсохгүй голсон шилсэн ямар ч үүрэг хүлээхгүй олон эрх шаардсан бүхэл бүтэн үе бэлдэж ДАЙСАНДАА МАШ ТОМ БЭЛЭГ БАРИЛАА Яг үнэндээ манай сургалт зүгээр ТОТЬ ТОТЬ БАС ДАХИН ТОТЬ

irgen [103.212.119.108] 2025-05-20 06:30:16

Шалгалтандаа унахгүййн тулд багш нар хүүхдүүдээ хуулуулж хяналт тавихгүй хараагүй юм шиг мууж байдан гээн Бараг л хуулцгаа гэдэг .Өөрөөрөө үнэнч хийсэн хүүхэд их гомддог юм байна лээ Үүн шиг багш ч ялгаагүй хууамч дүнгийн ьөлөө цалингаа хасуулахгүын төлөө байна Энэ бол үр дүнгүй зүйл

Зочин [59.153.112.233] 2025-05-20 06:08:19

Эмэгтэй технологид эрэгтэй хүүхдийн нэр, эрэгтэйд эмэгтэй хүүхдийн нэр 2,3-раа ороод ирж бна. Цааш нь хэлэхээр та нарын буруу гэж бгаа юм.

Зочин [59.153.112.233] 2025-05-20 06:04:43

Энэ жилийн энэ янз бүрийн сургалт семинар, дарамттай ач холбогдол бага ажлууд хирээс хэтэрлээ. Одоогоороо дуусаагүй. НБГ, БҮТ, БЕГ за тэгээд төрийн захиргааны байгууллагуудын элдэв болсон болоогүй ажлууд уралдаан тэмцээн, олимпиад за ёстой бүр утгаа алдлаа. Дээр нь эн ГҮ гэж ёстой хачин дарамттай, шударга бус ажил бна. Түүвэр нтр-ээ яаж хийгээд бдаг юм бүү мэд. Ирэх жилээс багшлах хүн олдохгүй бхаа. Бөөн стресс.

Баярмаа [66.181.182.156] 2025-05-20 05:53:36

6 настай сургуульд орсон 21 сурагч минь маргааш 30 жил ажиллаж байгаа миний ажил, амьдрал, цалинг 35-хан минутанд шийдэх нь дээ. Тэнгэр мэдэг гээд л сууж байна. Энэ үнэлгээ ер нь бол буруу санагддаг. Багш. эцэг эх. сурагчдөд дарамт болсон ийм аргаар биш, урам өгсөн аргаа олох хэрэгтэй

Зочин [66.181.185.34] 2025-05-20 00:20:49

Би бага ангийн багш л даа. Зарим багш 10аад л хүүхдээр үнэлүүлнэ. Харин би 6 настай 40 хүүхдээр үнэлүүлнэ. Тэгээд үр дүн нь топорхой. Үйлээ үзэж уншуулж бичүүлж, бодуулж сургах гэж зовсны шагнал энэ л байна даа.

Зочин [202.126.91.238] 2025-05-19 21:01:04

Бүх багш нар шалгалтаа шударгаар өгч байж энэ үнэлгээ үнэн, бодит болно. Тэгтэл хэн их заль хэрэглэж байна тэр л сайн багш болж үнэлэгдэж байгаад үнэхээр харамсаж байна.

Зочин [66.181.160.82] 2025-05-19 20:38:35

Хүүхдүүдэд ч дарамттай.Багш нар нь хүүхдүүдээ та нар ямар ч аргаар хамаагүй хийгээрэй гэдэг гэсэн.Хүүхдүүдийг муу юманд сургаж байна.Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал сайн хандуулах хэрэгтэй.

Би багш [66.181.177.122] 2025-05-19 19:57:40

5 сарын 23-нд 7-р ангийн сурагчдаар өөрийгөө үнэлүүлнэ. Шавь нартаа итгээд, найдаад л бэлтгэж байна даа. Хольж сольж заваарахгүй, чин шударгаар шалгалтад шавь нараа оруулна даа. Аз ёндоо байвал сайн үнэлүүлэг. Ёндоогүй бол тэр л биз. Тэднийгээ буруутгахгүй. Сайн, ур чадвартай багш гүйцэтгэлийн үнэлгээ авдаг гэвэл худлаа юм аа. Боловсролын яам багш биднийг үнэлэхдээ шударга, өөр зарчмаар үнэлж дүгнэдэг баймаар байна. Энэ үнэлгээний арга чинь л лав биш шүү.

Зочин [66.181.160.30] 2025-05-19 20:16:50

Бага дунд ангийн хүүхдүүд гайгүй ээ. Ахлах ангийнхан их зэвүүн. Шаардлага тавьдаг багшийг зориуд гортоолно гээд буруу дугуйлдаг, шалгалтан дээр унтдаг, бас огт хоосон цаас өгч байна гэсэн

Зочин [66.181.185.120] 2025-05-19 19:50:06

3н жил дараалан тeхнологийн шалгалтад түүвэрлэгдсэн анги, хүүхэд байна гээд бод доо, өөр ямар ч шалгалт байхгүй, тэр бүү хэл огт сонгогддоггүй анги ч бн, яаж ийм шалгалт бх вэ, 2023 оны шалгалтын үнэлгээний дата сургуулиудад ирсэн, 2024 оных ирээгүй. Учир нь но той ...ноцтой

Зочин [203.91.115.48] 2025-05-19 19:37:25

Битгий хуцацгаа. Гүйцэтгэлийн үнэлгээ бол багш нарын ур чадварыг сорьж буй бодит аргуудын нэг. Та нар хуучин яадаг байлаа? Улсын шалгалтаар дүнгээ тавиулна. Тэгэхдээ комисын гишүүдийг цай уулгаж хоол идүүлээд, тэр хойгуур нь сурагчиддаа шпи дамжуулж гүйн өөрсдийгөө хамгаалдаг байсан. Энэ бол этикийн хувьд маш бузар хэрэг. Одоо та нар энэ бузар жишгээ л санагалзаж байна. Боловсролын яамнаас маш зөв ажил хийж байна. Сайн биш дундаж, муу сурагчдыг ялган шалгалт авж, оноогоор дүгнэх нь маш шударга хэрэг.

Зочин [66.181.160.30] 2025-05-19 20:20:25

Одоо бас зарим багш нар сайн хүүхдээ муу хүүхдийн нэр дээр оруулдаг, утсаар шалгалтын хуудасны зургаа авч явуулаарай гэж хэлдэг гэж байна шүү

Зочин [203.91.115.56] 2025-05-19 18:51:10

Бага анги ямар шалгуураар хүүхдийг сонгож авдаг вэ манай хүүхдийн сургууль 3 жил дараалан сонгогдсон гэсэн хүүхдүүддээ шалгалтанд оруулж байна сурлага тааруу хүүхдүүддээ оруулахгүй байна ингэж ялгаж болдог юмуу бүх анги нь адилхан жил болгон ордог хүүхдүүд эцэг эхчүүд гайхаад асуухаар яамнаас сонгосон гэсэн хариу өгөх юм сайн муу гэж ялгалгүй оруулах хэрэгтэй шдээ

Багш [66.181.183.161] 2025-05-19 18:26:27

Энэ ГҮ нэртэй хуурамч хүн хуурсан үр дүнгүй шалгалтаа үнэндээ больчихмоор бнаа. Үнэндээ хамгийн тааруу анги, түвшин доогуур сурагчдыг сонгож оруулдаг хэн хуулуулж чадна тэр багш л ГҮ авдаг. Эсвэл эсрэгээрээ энэ боловсролыг унагах явуулга гэж бодож бгаа. Яагаад багш нар их сургуулийг нь төгсөж тодорхой шалгуур давж ажилд орчихоод жил бүр шалгалт өгч дарамтлуулах ёстой гэж бусад төрийн алба ингэдэг үү? Улс орныг удирддаг 126 гишүүнээсээ шалгалт авбал таарна. Үнэндээ багш хийхээс залхаж бнаа

Багш [122.201.31.155] 2025-05-19 16:38:32

Энэ жилээс яамтай харилцан зодоон хийх хэрэгтэй. Үүнд үйлдвэрчний эвлэл идэвхтэй оролцох нь ойлгомжтой асуудал

Болд [103.168.34.166] 2025-05-19 16:36:23

Багш нар, эцэг эхчүүд, суралцагч хүүхдүүдээс нь дээр нь сургуулийн удирдлагуудаас саналыг нь түүврээр ач үнэлдэг одоохондоо л илүү шударга үнэлгээ шүү.Муу сэтгэлгүй багш нарыг яаж сайн үнэлэх вээдээ.тэднийинэг л байдадаг. Дээр нь сургуулийн удирлага багш нарыг иөр сайн дэмжиж мөнгөн урамшуулал өгдөг нь үр дүнтэй байдаг.

Багш [66.181.180.180] 2025-05-19 16:42:54

Нэг муу чадваргүй нийгмийн ажилтан нэртэй юу ч хийдэггүй мал шиг новшоор хүртэл багшийг үнэлүүлнэ Арай л дампуу

Зочин [202.5.199.222] 2025-05-19 16:22:04

Ирцээ бүртгүүлдэг анги гэж юу гсн үгүү энэ багш өөхөө ирц бүртгэчихээд явдаг хичээлээ ордоггүй багш юм бишүү

Жаргалант [202.126.90.57] 2025-05-19 15:30:29

11 анги хүүхэд 40 минутанд 25 бодлого бодон нь гэж байх уу нэг бодлогогийг 1 минут 40 секунд мөн их хурдаа ихээхэн буудах байх даа

Зочин [202.55.188.117] 2025-05-19 15:36:04

Үнэн шүү санал нэг байна.Хамгийн муу дүнтэй сурагчдыг түүж авч байна.Дээрээс нь 32 эрэгтэй 8 эмэгтэй хүүхэдээс авч байна.Хүйсийн харьцаа ч тэгш биш байна.

Зочин [139.5.217.188] 2025-05-19 14:52:30

одооны хүүхдүүр чөтгөрлөг болцийн хар багаасаа хорон санаатай

Зочин [66.181.180.147] 2025-05-20 10:41:46

энэ ч бараг үнэн байх шүү :)

нэг арга байна [202.179.15.130] 2025-05-19 14:20:55

Шалгалт авч байгаа багш нар хараа хяналтаа сулруулж, харсан ч хараагүй царайлж, бусад багш нартаа туслах. Таних танихгүй нь хамаагүй. Яагаад гэвэл дараагийн удаа энэ шалгалт чам дээр бас ингээд ирнэ, чи бас үнэлүүлнэ

зочин [202.179.15.130] 2025-05-19 14:12:19

ганцхан шалгалтаар бүгдийг үнэлнэ гэдэг дэндүү шударга биш байна. дээрээс нь математик, физик, химийн багшийг яаж монгол хэл, биеийн тамир, дуу хөгжмийн багштай өрсөлдүүлэх юм, энэ бүүр дэндүү шударга биш байна,

зочин [202.179.15.130] 2025-05-19 14:01:09

Би багш мөртлөө одоо өөр ажил хийдэг. Монгол хүний, монгол улсын ирээдүй багшаас л шалтгаална. Эмч хүн буруу эмчилбэл дороо мэдэгдэнэ. Багш буруу заах, өөрөө мэдэхгүй, заахгүй байвал хор уршиг нь 20 жилийн дараа мэдэгдэнэ. Үр дүнд нь бид дэлхийгээс зуун жилээр хоцорно. Автобусны жолооч, түк-ийн цэвэрлэгчээс бага цалинтай, байнгын дарамттай болохоор багшлах хүн олдохгүй. сүүлдээ юу гэлээ, 45 хоногийн багш гарсан биз дээ, Ийм дампуу бодлоготой улс дэлхийд ер нь байдаг болов уу, өөрсдийнхөө хүүхдүүдийг сургачихаар л болдог гэж улстөрчид, сайдтангууд боддог байх. Монголыг боловсролоор нь буулгаж авах гадаадын бодлого л явагдаад байна ?

Багш [103.212.116.56] 2025-05-19 13:38:39

Гүйцэтгэлийн үнэлэгээ зэрэг яам, тамгын газраас авдаг шалгалтуудын дүн хуурамч байдаг юм .Учир нь шалгалт авч буй багш нар хүүхдүүдэд хариултыг нь шууд хэлж өгдөг юм. Ингэж хэлснээр тэр хичээлийг заасан багш нар гүйцэтгэлийн өндөр оноо авдаг. Ийм л бдг даа

зочин [103.57.95.235] 2025-05-19 13:10:14

Сурагчдын итгэлийг хүлээх нь багш хүний ур чадвар биз дээ. Дургүй багш байна гэдэг нь хүүхэдтэй ажиллах арга барил дутагдалтай гэсэн үг ш тээ. Энэ багш юу ярьчихав.

Зочин [103.140.11.93] 2025-05-19 22:42:54

Одоогийнхон шаардлагыг дарамт гэж хардаг болсон

Зочин [66.181.161.254] 2025-05-19 14:46:16

Шаардлага тавьдаг багш нарт сурах дургүй сурагчид дургүй байдаг. Шаардана өндөртэй багшид эцэг эхчүүд ч өстөн мэт ханддаг. Чи юмаа мэдэж бич.

Зочин [139.5.217.197] 2025-05-19 13:09:37

Багшийг үнэлэх шалгуураа өөрчлөх цаг болсон. Одоо бүүр сурчхаад хүүхдүүддээ туслаад хуйвалдаад, хуулаад шалгалт өгсөн нэр зүүдэг болсон шүү. Хүүхдүүд өөрсдөө шүүмжлээд яриад байна шүү дээ. Математик, физик, хими, биологи мэтийн суурь шинжлэх ухааныг хүүхдүүд сонирхохгүй байна шүү дээ. Багш нар нь үнэлгээ авч чадахгүй, яаж ч хичээгээд нэргүй үлдээд байна. Ийм нөхцөлд багшийг буруутгаад байдаг нь буруу, шударга биш байна аа.

Зочин [202.9.46.214] 2025-05-19 12:33:46

Багш бас юу хэдээд байна юу ч хийдээггүй ирцээ өгөөд явдаг анги гэж энэ хүүхдүүд хохирч байна таниас болж арай юу багш хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой шүү

зочин [122.201.19.4] 2025-05-19 12:16:37

Хэн МАН г сонго гэсэн юм

Гүйцэтгэлийн үнэлгээ бол гүйцэтгэх ажиллагаа [202.126.90.110] 2025-05-19 11:49:38

Шударгаар 2 жил үнэлүүлээд унасан. Энэ жил шударга бус аргуудыг хэрэглэж үзсэн болох юм байна. Энэ жил шударга бусын хонгилоор шургаж орсон юм чинь баттай тэнцэнэ гэж бодож байна. Шударга бусын хонгилоо гэж…Монгол улсыг аалзны тор шиг бүрхжээ.

Отгончимэг Буянтогтох [66.181.161.23] 2025-05-19 10:40:31

1ангийн хүүхдүүд бүр дарамт шалгалт гэж хэцүү зүйл юм бна гэж ойлголт суусан бна.

Зочин [66.181.171.141] 2025-05-19 10:40:19

Suragchdiin yavtsiin dungeer bish hicheeliin jiliin etssiin shalgalt, shuuleg yu baidgiin ternii dungeer bagshaa buten jileer ni unelchih. jild neg l uneldeg bai.

мм [66.181.187.66] 2025-05-19 10:18:12

Новшийн Монгол орон, МАН зайлаасаа

Зочин [202.55.188.37] 2025-05-19 09:19:12

Дикрит авсан багш нар ажилдаа орох гэж яардаггүй мэргэжил дээ. Хэдэн бүлтгэнэсэн шавь нараа гэж л ажлаасаа гарчихгүй байна

Зочин [66.181.189.239] 2025-05-19 09:18:35

Энэ багшийн яриаг 100% дэмжиж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ бол багшийн урмыг хугалсан ажил... Анги нь 65-75 хувь шалгагдсан ч эцэг эх, удирдлага хангалтгүй үнэлгээ тавиад унагаадаг... нэг ёсны аль нэг талын өс хонзон авах хэрэглүүр болсон гэхэд хилсдэхгүй болсон... урам хугараад сүүлийн 2 жил ороогүй... Ер нь халуун тогоо руу өнгийдөг сайд дарга гэж байхгүй, дандаа тэнгэрийн шийдвэр гаргадаг. Багш нарын амьдрал, ажиллаж байгаа нөхцөл байдал, сэтгэлзүйг судалж үзээд тохирсон шинэлэг сайхан ажил санаачилж нэр хүнд, санхүүг нь авраасай даа... Хэдэн муусайн багш чинь хэцүү л бн шүү... Дээр нь шалгалт шалгалт шалгалт... үндсэн ажлыг нь тайван хийлгээч дээ... хүүхдүүд чинь дохио өгөөд бн шүү дээ... Массаараа муу аваад...

Зочин [202.55.188.37] 2025-05-19 09:17:12

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтанд ахлах анги таарвал урамшуулал авах нь бүр хэцүү болдог. Учир нь тэд сонгосон хичээлээ л хийдэг

Зочин [139.5.216.93] 2025-05-19 09:04:35

Үнэн шүү орчин үёд сонирхдог хичээлээ хийдэг болсон шүү тиймээс багш ийн сонгож өгсөн хүүхдээс шалга бүгд мат физикч химич газар зүйч болох албагүй

Зочин [202.9.47.67] 2025-05-19 09:03:49

Багш нарыг хүүхдийн үнэлгээгээр үнэлдэг нь буруу.Хүүхдүүд хичээл хийхгүй,шамдахгүй байхад багшид буруу өгнө гэж юу байдаг юм.Одооны хүүхдүүд хүмүүжилгүй сурах идэвхигүй дээр нь эцэг эх нь анхаарахгүй,багшийг сургах ёстой гэж загнана.Ийм нөхцөлд яаж багшлах хүн олдох вэ дээ.Боловсрол дампуурсан.Би багш байсан бол сурахгүй хүүхдүүдэд шааодлага тавина тэгээд даалгавар хийхгүй бол муу тавьсаар байгаад үнэлгээ муу авах юм бна л даа.Эцсийн бүлэгт хүүхдүүд чинь л хохирно гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

Зочин [66.181.161.38] 2025-05-19 08:56:15

Uneen

Үнэн [202.126.91.2] 2025-05-19 08:50:22

Энх-Амгалан сайд байхдаа самарсан бантан багшийн нэрийг гутаан доромжлох, боловсролын салбарыг самрах зорилготой байсан. Тэр нь ч биелэлээ олсон. Одоо энэ хар бантан хичнээн ч жил үргэлжилх бол???

Зочин [139.5.219.42] 2025-05-19 15:13:53

Яг үнэн

Иргэн [202.126.89.67] 2025-05-19 08:41:58

Багш нар дотор сн ч бий муу нь ч бий байх тэхдээ энэ багшийн яриагаар бол хүүхдүүдээ бүр хичээл заах биш гэмт хэрэгтэн болгож бгам бусуу. Үнэн бол энэ салбар урууджээ . Ирээдүй бүрхэг болждээ.

Зочин [202.126.91.78] 2025-05-19 08:26:01

Үнэн үнэн. Арга зальтай, хөдөлгөөнтэй хүмүүс 2,3 жил дараалаад 1,2 түвшнээр үнэлүүлээд мөнгө аваад байдаг. Гэтэл шударга номхон багш нар хохирч байна. Шударга бусаар өрсөлдүүлж байна. Хянагч багш нь зааж өгдөг, хүүхдээ сольж оруулдаг, багш нар нь мессэжээр зөв хариуг нь явуулж, хүүхдүүд нь бие биенээсээ хуулдаг. Яаж шалгалт явагдаж байгааг бүгд мэдэж байгаа. Одоо больё. Боль оо боль. Боловсролын салбараар яаж тоглоод байгаа юм бэ? Одоо сүүлийн үед шударга багш нар нь хүртэл өусад багш нар ингээд аваад болоод байхад би буруу аргаар ч гэсэн мөнгө авч үзье гэх хандлага гаргах болсон. Багш нар өнгөрч. Хүүхдүүдээ юунд сургаад байна аа? Больё оо.

Би багш [202.21.109.32] 2025-05-19 09:04:35

Үнэн аргатай нт авдаг шүү

Зочин [66.181.182.135] 2025-05-19 08:04:53

Яг үнэн хэлж манай бэр багш хүн Гэр нь зохиолч ч юм шиг сэтгүүлч юм шиг дүүрэн цаас принтер скайнер Сургууль дээрээсээ бөглөрч тагларч арай гэж ирээд хоолоо идчихээд бичиг цааснб ажилтай зууралдаад шөнө 1 өнгөрч унтаад 6 д босоод 7 явна. Эмэгтэй хүн гэхэд гэр орон хүүхэд ийн асуудал хойш тавигдана. Бид өнгөрөөд өгвөл эд маань яанаа гэж бодогдох юм Хүний хүүхэд хүмүүжүүлэх гэж яваад өөрийнхдээ анхаарахгүй шоронгийн тав болгочих бий гэж айх юм. Аргаа бараад багшынхаа ажлыг хаяад өөр юм олж хий гэж үглээд сууж байна.

Зочин [203.23.199.190] 2025-05-19 15:51:56

yawj2 shorongiin taw baihdaa yahawde hahah

Зочин [103.9.90.100] 2025-05-19 10:53:41

ёстой доо хө


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000