Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ төв талбайд үргэлжилж байна

2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны төрийн айлчлал үргэлжилж байна.
09:00 цагт: "XX зууны Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг" эрдэм шинжилгээний хурал, “Өв сургамж” тусгай үзэсгэлэн “Чингис хаан" үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
-Бичил жижиг дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.
-Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал үргэлжилж байна.
-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.
Орон нутагт:
-Архангай аймгийн Цэцэрлэг хотод Монголын “Урологи-Андрологийн нийгэмлэгийн 2025 оны ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж үйлчилгээ” сэдвээр энэ сарын 26-29-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл