Улсын гарди Н.Өсөхбаярыг нутгийн зон олон нь гурван өрөө байраар мялаажээ

Aдмин / Спорт

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Монгол Улсын Гарди Нямдоржийн Өсөхбаярыг төрөлх нутагтаа ирэхэд орон нутгийн удирдлагууд болон нутгийн зон олон нь их жанжныхаа талбайд хүндэтгэн угтжээ.

May be an image of 8 people and textMay be an image of 6 people

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нутгийн ард иргэд болон бөхөд хайртай монгол түмнээ баясган цэнгүүлж, уран барилдаан үзүүлж, аймагтаа анхны гарди цол авчирсан түүнд нутгийн иргэдийн сэтгэл шингэсэн гурван өрөө байрны батламжийг гардуулсан байна.

May be an image of 7 people and text

May be an image of 7 people, dais and text

May be an image of 1 person, monument and crowdНутгийн шинэхэн гарди Н.Өсөхбаярыг өмнө нь "Эвт чулуу" ХХК-иас 2 давхар 154м2, эдэлбэр газар бүхий 4 өрөө хаусаар мялаасан. Хаусын түлхүүрийг "Эвт чулуу" ХХК-ийн захирал Г.Баяржаргал, Б.Амгаланбат нар Хүй долоон худагт гардуулан өгсөн билээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.22.155] 2025-07-16 17:39:36

НУТГИЙН БӨХИЙН ЦОЛООР АЙМАГ ОРОН НУТАГ, КОМПАНИ ХӨЖДӨГ БОЛ Ч ОЛОН АЙМАГ, ОРОН НУТАГ ХӨГЖЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ БАЙСАН. ЯАХАВ ТЭР БӨХ БАРИЛДАХДАА ТЭР АЙМАГ, НУТГИЙН ГЭЖ ДУУДУУЛАХ ЮМ БИЗ ДЭЭ. ӨӨРӨӨР ҮНЭНДЭЭ НУТАГ ОРОНДОО ӨГӨХ ӨГӨӨЖ ГЭХ ЮМ БАЙХГҮЙ Ш ДЭЭ. ОВОО ТОМ ЦОЛ АВСАН БӨХЧҮҮДИЙН МЯЛААЛГА, ШАГНАЛ БҮР УТГАА АЛДЛАА. БҮР ТЭРБУМ төгрөг, ХЭДЭН ЗУУН САЯЫН МАШИН, ХИЧНЭЭН ОРОН СУУЦААР ЯРИГДДАГ БОЛЖ. ЗАРИМ НЬ БҮР АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ, ТӨСВӨӨС ГАРЧ БАЙХ ЮМ. ЭНЭ БОЛ БУРУУ. ТОМ ЦОЛНЫ ШАГНАЛ, МЯЛААЛГА ДАРУУХАН БАЙХ НЬ ЗӨВ. ТЭР ЦОЛ ТЭР ХҮНД Л ҮЙЛЧЛЭХЭЭС ӨӨР УЛС ОРОН, АРД ТҮМЭНД ӨГӨХ ӨГӨӨЖ ГЭХ ЮМ БАЙДАГ ЮМУУ. ЗА ТЭГЭЭД ДААШГҮЙ ТОМ ШАГШНАЛУУД АВААД ГАНЦ 1 ЖИЛ ГАЙГҮЙ БАРИЛДААД Л БОЛИНО, МАРТАГДАНА. ЕР НЬ БОЛ ШАГНАЛЫГ БОДОХ Л ЗҮЙЛ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000