Наадмын дараахь наадмуудын хуваарь​​​​​​​

Aдмин / Спорт

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос долдугаар сард болох барилдааны хуваарийн талаар мэдээлэв. Үүнд:

-Долдугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 256 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт

/Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ/

-Долдугаар сарын 26, 27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод.

/Барилдах бөхчүүдийг долоодугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ/

-Долдугаар сарын 29, 30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод тус тус болох юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000