FIBA Women's Asia Cup 2025 Division B: Монголын эмэгтэй шигшээ баг Казахстаны шигшээ багийн эсрэг тоглоно

Монгол Улсын Гавьяат тамирчин О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээний гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаагаар хожсон.
Энэхүү тэмцээний үеэр Б.Ариунцэцэг 25 оноо 10 самбар, О.Хулан 18 оноо 3 самбар, Н.Нандинхүсэл 16 оноо 6 дамжуулалт, Б.Болор-Эрдэнэ 10 оноо 7 самбар авч оноо авалтаар тэргүүлэв.
Монголын эмэгтэй шигшээ баг хэсгээсээ ийнхүү хоёроор гарч, хасагдах шатанд А хэсгийн гурваар гарсан Казакстаны багтай тоглохоор боллоо.
Тоглолт маргааш буюу 2025.07.18-ны 16:30 цагаас эхэлнэ. Хожсон баг нь хагас шигшээ шатанд Тайваний шигшээ багтай тоглоно. Тоглолтыг “Premier Sports Network” 3-р сувгаар шууд дамжуулах юм.
Азийн цомын В дивизионы В хэсэгт Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Иран, Тайланд, Күкийн аралтай орсон.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтоо Тайландтай хийж, 74:81-ээр хожсон билээ. Эхний гурван үеийн дараагаар 61:57-оор хожигдож явсан ч сүүлийн үед 13:24-өөр илүүрхэж, 74:81 болгосон.
Энэ тоглолтод Н.Нандинхүсэл 19, Б.Ариунцэцэг 16, О.Хулан 16, Б.Болор-Эрдэнэ 14, Б.Цацрал 9, М.Булбул 6 оноо тус тус авсан. Мөн О.Хулан 10 самбар, Б.Болор-Эрдэнэ хоёр блок хийжээ.
Тайландын шигшээ баг Дэлхийн чансааны 66-д, Азидаа 12-т бичигдэж буй бол Монголын шигшээ Дэлхийн чансааны 90, Азидаа 17-д буюу харьцангуй доогуур байгаа ч чансаа ахих нь тодорхой байв.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг дараа нь Дэлхийн чансааны 59, Азидаа 10-т бичигдэж буй Ираны багтай тоглож, хожигдол хүлээсэн.
“FIBA Women's Asia Cup 2025 Division B”-д хэсгийн сүүлийн тоглолтдоо Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Күүкийн Арлуудын багийг хожиж, хэсгээсээ 2-р байраар дараагийн шатанд шалгарсан. Күкийн арал нь Их Британийн алдарт аялагч Жэймс Күкийн нэрээр нэрлэгдсэн Шинэ Зеландын харъяанд багтдаг.
3х3-аар Дэлхийд мөнгөн медаль хүртсэн дөрвөн тамирчнаас гурав нь буюу О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар энэ тэмцээнд шигшээдээ багтан тоглож байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
хаха [86.85.55.114] 2025-07-17 16:33:29
Mongolia vs Russia/Ukraine geech. Казахууд өөрсдөө ганц бөхөөр л хичээллэдэг. Бусад нь дандаа орос, украин, узбек тамирчид казахын нэр дээр тоглодог ш дээ. Теннис байна. Дан оросууд тоглодог казахстаны нэр дээр.