Украины шүүх Оросын “тагнуул” Мария Бутинад 15 жилийн хорих ял оноожээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Хмельницк мужийн дүүргийн шүүх ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Олон улсын хэргийн байнгын хорооны гишүүн Мария Бутинаг оролцуулалгүйгээр шүүх хурал хийж, түүнд 15 жилийн хорих ял оноожээ. Энэ талаар TASS агентлаг тухайн шүүхийн шийдвэрийн баримттай танилцсаны дараа мэдээлсэн байна.

Уг баримтад “Бутинаг Украин улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт зааснаар "Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэгт" гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа" гэж дурджээ. Түүнчлэн Украины шүүх Бутинaгийн бүх хөрөнгийг хурааж, улсын мэдэлд авах шийдвэр гаргасан байна.

2023 оны гуравдугаар сараас хойш Бутинa Украины "Миротворец" гэх экстремист вэбсайтын жагсаалтад багтсан бөгөөд яагаад энэхүү бүртгэлд оруулсан талаар тодорхой дурдаагүй ч 2022 оны тавдугаар сараас хойш түүнийг Украинд эрэн сурвалжилж байгаа талаар тус сайт тэмдэглэжээ.

Украин улс 2025 он гарснаас хойш ОХУ-ын Төрийн Думын 40 гаруй гишүүнийг “Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан” гэх үндэслэлээр, шүүх хуралд оролцуулалгүйгээр шүүж, ял оноосон байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, Украин улсад ОХУ-ын Төрийн Думын гишүүдийг шүүх хуралд оролцуулахгүйгээр 15 жилийн хорих ял оноож шийтгэжээ. Үүнд:

Владислав Третьяк, Николай Валуев, Андрей Каратаполов, Владислав Резник, Руслан Гаджиев, Сергей Бурлаков, Шамсаил Саралиев, Рустам Калимуллин, Евгений Попов, Ильдар Гильмутдинов, Айдын Сарыглар, Виктор Водолацкий нар орсон байна. Мөн өдгөө Алтайн Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж буй, Төрийн Думын гишүүн асан Александр Прокопьев ч багтжээ.

Украины Аюулгүй байдлын алба ОХУ-ын улс төрийн, цэргийн, соёлын болон олонд нэр нөлөө бүхий хүмүүсийг буруутган, эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хуралд оролцуулалгүйгээр ял оноосоор иржээ. Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын иргэд болон байгууллагууд, түүнчлэн Оростой хамтран ажилласан гэж үздэг бусад улсын иргэдийн эсрэг эдийн засгийн зэрэг олон хориг арга хэмжээ авч, тушаал, зарлиг гаргадаг.

Сануулахад, 2019 онд АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын иргэн Мария Бутинаг тагнуулын хэрэгт буруутган, баривчилж байв. Тус яамнаас тухайн үед “Мария Бутина нь ОХУ-ын Төв банканд хожим өндөр албан тушаал хаших болсон ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтны ашиг сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн тайлбар хийсэн билээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.13] 2025-07-29 18:47:16

саваагүй нохой саранд хуцна гэгч болж байх шив дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.