Монголын тамирчид Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын ААШТ-ий пүмсэ төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртэв

Aдмин / Спорт

Малайзын Кучинг хотноо долдугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Олимпын таеквондогийн "Өсвөр үе, Залуучуудын ААШТ зохион байгуулагдав. Энэхүү тэмцээний залуучуудын пүмсэ төрөлд Монгол Улсын тамирчид өрсөлдөж, хүрэл медалийн эзэд болжээ.

Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 44 орны 1300 гаруй тамирчин оролцож, Монгол Улсын 39 тамирчин өрсөлдсөн байна. Үүнээс эрэгтэй багийн пүмсэ төрөлд өрсөлдсөн Б.Дөлгөөн, А.Амар, Д.Ганхуяг нар Саудын Араб, Энэтхэг улсын тамирчдыг ялснаар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн тус тэмцээний "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Б.Дөлгөөн шалгарсан байна.

Монголын Таеквондогийн Холбооноос мэдээлснээр, ес дэх удаагийн таеквондогийн өсвөр, залуучуудын, насанд хүрэгчдийн пүмсэ, мөн пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.