БНАСАУ: АНУ болон Өмнөд Солонгос цөмийн дайнд бэлтгэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Женевт болсон Дэлхийн парламентын дарга нарын бага хурлын үеэр Хойд Солонгосын Ардын Их Хурлын дарга Пак Ин Чоль “АНУ болон Өмнөд Солонгос Солонгосын хойгт цөмийн дайн дэгдээхээр бэлтгэж байна” гэж мэдэгджээ.

Бүгд найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын парламентын дарга "АНУ болон БНСУ цөмийн дайн өрнүүлэх ажлын бэлтгэлээ аюултай шатанд хүргээд байна. Энэ нь Хойд Солонгосыг геополитикийн хямралд хариу арга хэмжээ авахад хүргэж байна" гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “БНАСАУ-ын хувьд аюулгүй байдлын салбар дахь аюул заналаас урьдчилан сэргийлэх чадвартай байх нь улсын тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой асуудал” гэж нэмж хэлжээ.

Пак Ин Чоль “АНУ болон 'тэдний гар хөлүүд' дэлхийд ноёрхлоо хадгалах зорилгоор тогтворгүй болон эмх замбараагүй байдал үүсгэж байна” гэж мэдэгдсэн аж. Тэрбээр “Пёньян 'АНУ-ын дураараа авирлах'-ыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд олон улсын шударга ёсыг хамгаалахын төлөө зогсох болно” гэж онцолжээ. Мөн тэр "БНАСАУ-ын ард түмний хөгжилд чухал ахиц дэвшил гарч буйг тэмдэглэсэн байна.

Уг бага хуралд Өмнөд Солонгосын парламентын дарга У Вон Сик мөн оролцжээ. Гэвч У Вон Сик, Пак Ин Чхоль нар ямар нэгэн уулзалт хийгээгүй талаар “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Пак Ин Чоль долдугаар сарын 29-нд ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенкотой уулзжээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.