Польш улс Украины Ерөнхийлөгч Зеленскийд хатуухан шаардлага тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Польшийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Кароль Навроцкий Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцаж, Киевийн дэглэмийн тэргүүнд түүхийн чухал, хамтран шийдэх асуудлуудын талаарх бодлогоо өөрчлөхийг шаарджээ. Энэ талаар Польшийн шинэ Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Рафал Леськевич “X” олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр "Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Кароль Навроцкий өнөөдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцлаа. Утсаар ярих хүсэлтийг Украины тал тавьсан. Уг ярианы гол сэдэв түүхийн бодлогын тухай байв.

Кароль Навроцкий үндэстний дуу хоолой гэдгээ онцолж, “Украины тал түүхийн чухал бөгөөд одоогоор шийдвэрлэгдээгүй асуудлуудад хандах хандлагаа өөрчлөх ёстой” гэж мэдэгдсэн. Энэ байдлыг өөрчлөх ёстой. Түүнчлэн сонгогдсон ерөнхийлөгч эдгээр түүхийн асуудал нь Украины ерөнхийлөгчтэй цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх сэдэв болохыг илэрхийлсэн" гэж бичжээ.

Польшийн тал өмнө нь удаа дараа мэдэгдэж байгаачлан Украин улс Волынь дахь хядлагын талаар ихэвчлэн буруу тайлбарлаж, ОУН (Украины Үндэсний Нэгдэл), УПА (Украины Бэхлэг Арми)-ын польшуудын эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг нуун дарагдуулсаар ирсэн байна.

Польшийн хувьд энэ үйл явдлыг олон хүнийг хамарсан, зохион байгуулалттай геноцид гэж үздэг бол Украины тал хоёр тал ижил хэмжээгээр буруутай, симметр зэвсэгт мөргөлдөөн байсан гэж үздэг аж. Үүнээс гадна украинчууд ОУН ба УПА-ыг польшийн эсрэг бус, зөвхөн антисовет буюу Зөвлөлтийн эсрэг байгууллагууд гэж үздэг байна.

Волынь дахь хядлагын тайлбар болон ОУН-УПА-ын үеийн Украины үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагчдад хандах хандлага нь Польш ба Украины хоорондын харилцаан дахь хамгийн төвөгтэй, эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгаа аж.

Польшийн парламентын доод танхим (Сейм) 2016 оны зун долдугаар сарын 11-нийг Украин үндсэрхэг үзэлтнүүдийн 1943–1945 онд II Польш улсын иргэдийн эсрэг үйлдсэн геноцидын улмаас хохирогсдыг дурсах үндэсний өдөр болгон зарлах тогтоол баталжээ.

Польшийн талын үзэж буйгаар, 1939–1945 оны хооронд ОУН, УПА-ын дэмжигчид Волынь, Зүүн Галиц болон Польш улсын II бүгд найрамдах улсын зүүн өмнөд нутгийн польш иргэдийн эсрэг үй олноор хөнөөх ажиллагаа явуулсан гэж үздэг аж.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.138] 2025-08-01 12:56:08

ria novosti гэдэг помойкаг энэ жаргал гэдэг долбоёб л орчуулж суух юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.