Монголын хөлбөмбөгийн мэргэжилтэн Л.Цолмонбаяр дэлхийн шилдэг клубүүдийн тоглолтыг зохион байгуулав

Aдмин / Спорт

2025 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд Хонконг Улсад Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн анхаарлыг татсан, улирлын өмнөх олон улсын нөхөрсөг тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Европ тивийн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, олон сая хөгжөөн дэмжигчтэй Ливерпүүл (Liverpool FC), Арсенал (Arsenal FC), Тоттенхэм Хотспур (Tottenham Hotspur) болон АС Милан (AC Milan) зэрэг клубүүд оролцсон нь тэмцээний нэр хүндийг улам өндөрт өргөв.

May be an image of ‎3 people, people playing football, people playing soccer, crowd and ‎text that says '‎記き វងត្លន់ สุ8ร 154 ادسانه Arsenal LF.C. 07/26 KaiTakStadium Kai Tak Stadium सपजक 07/31 KaiTakStadium Kai Tak Stadium‎'‎‎

Долдугаар сарын 26-ны өдөр болсон Ливерпүүл vs АС Милан тоглолт бол хөлбөмбөг сонирхогчдын дунд "сонгодог тулаан" хэмээн алдаршсан, Аваргуудын лигийн түүхэн өрсөлдөгчдийн дахин учрах мөч байлаа. Харин долдугаар сарын 31-нд Английн хойд Лондонгийн нэр хүндтэй дерби тулаан болох Арсенал ба Тоттенхэм Хотспурын тоглолт болж, олон улсын хөлбөмбөгийн тавцанд онцгой анхаарал татсан үйл явдал болов.

Эдгээр нэр хүндтэй тоглолтуудад Монгол Улсыг төлөөлөн, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Тэмцээн Зохион Байгуулах Хэлтсийн дарга Л.Цолмонбаяр оролцож, Match Commissioner буюу Тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар томилогдон ажилласан нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд бахархалтай, ховор тохиол болохуйц үйл явдал боллоо.

May be an image of 10 people, people playing soccer, people playing football and text

Л.Цолмонбаяр нь шинээр баригдсан, 60,000 хүний багтаамжтай Хонг Конгийн "Кай Так" цэнгэлдэх хүрээлэнд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, дээрх хоёр өндөр түвшний тоглолтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан нь олон улсын хэмжээнд Монголын хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн чадвар, бэлтгэл, зохион байгуулалтын туршлагыг харуулсан тод жишээ боллоо.

May be an image of 3 people, people playing soccer, people playing football and text that says 'yHHли 노라리 หจ Arsenal 頭 LEC. 07/26 KaiTakStadium Kai Tak Stadium GUPS 07/31 KaiTakStadium Kai Tak Stadium'

Монголын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ийнхүү дэлхийн тавцанд гарч, олон улсын хэмжээний тоглолт зохион байгуулах хэмжээнд хүрсэн нь салбарын хөгжилд томоохон түлхэц өгч буй явдал бөгөөд цаашид манай орны залуу мэргэжилтнүүдэд урам зориг, итгэл өгсөн үйл явдал болсон нь дамжиггүй юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

хөлбөмбөгч Б [202.55.183.178] 2025-08-01 17:14:05

Сайн байна. Амжилт хүсье


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.