Оросууд автомат суурилуулсан дроноор Украины мэргэн буудагчдыг устгажээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "‘Баруун’ бүлгийн цэргийн алба хаагчид Калашниковын автомат суурилуулсан нисгэгчгүй онгоц (дрон)-ны тусламжтайгаар Украины мэргэн буудагчид (снайпер)-ыг устгасан" гэж мэдээлжээ.
Тус яамнаас мэдээлснээр, тулааны шугамд ажиллагаа явуулж буй дронд суурилуулсан автомат буу бүхий систем Украины хос снайперыг устгасан байна.
Оросын 20-р армийн Зэвсэглэл хариуцсан орлогч командлагч, “Буденновск” гэх албан тушаалтан энэ тухай ярьсан бөгөөд түүний хэлснийг яамны албан ёсны эх сурвалж иш татжээ:
Тэрбээр “Манай тагнуулын нисгэгчгүй онгоц мэргэн буудагчдыг илрүүлсний дараа "байнууд"-ын баруун хажуугаас нэвтэрч, барилгын ар талаас орж ирэн устгасан” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, энэхүү дронд суурилуулсан зэвсгийн систем нь Калашниковын автоматын үндсэн дээр бүтээгдсэн бөгөөд жинг нь багасгахын тулд дуу намсгагч, компенсатор зэрэг зарим эд ангийг авсан аж. Мөн бууг ухраах тусгай механизм суурилуулсан байна.
Энэхүү шинэ төрлийн зэвсэгт дроныг 20-р армийн цэргийн алба хаагчид өөрсдөө зохион бүтээсэн бөгөөд “Арбалет” (Монголчилбол "Нум-сум") хэмээн нэрлэжээ.
Уг дроныг анх 5.45 мм-ийн сум бүхий хөнгөн цэнэглэлттэй галт хэрэгслээр өөр дронуудыг устгах зориулалттайгаар ашиглахаар төлөвлөж байсан ч хожим байлдааны зориулалттай сумтайгаар газрын зорилтот бай устгахад ашиглаж эхэлсэн байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
үглээ өвгөн [59.153.114.105] 2025-08-03 22:00:45
хятад дайрвал.харин бид.үг дуугүй бууж өгөх.байх?! сул дорой!
Олон сонголт бидэнд байхгүй. [66.181.180.251] 2025-08-03 22:14:37
Орост өчнөөн жил найдаж амьдарч байгаа ш дээ. Цаашдаа ч Оростоо найдаж амьдрахаас өөр аргагүй. Харин ийм хамгаалалтгүй бол өөрсдөө яс үзэж байгаад сөнөнө, Сибирьлуу ухрана, эсхүл бууж өгөх л байхдаа. 50 саятай Украйн 3 жилийн дотор будааравш, харин 3 саятай Монгол хир удав л гэж.
үглээ өвгөн [59.153.114.105] 2025-08-03 21:57:56
АКбол германаас орос тагнуул.хулгайлсан технологи шүү?
Зочин [66.181.161.63] 2025-08-03 23:50:45
Шаа шаа шал өөр систем. Нэг худ юм олоод уншчихаараа л бүлт бүлт шаадгаа болио. Орос Америкийн зэвсгийн систём л гэж байгаа. Бусад нь бүгд хуулбар
Хөөрхийс! [66.181.180.251] 2025-08-03 18:21:51
Цэрэг хүн орчин үеийн зэвсгийн БАЙ болж байндоо. Нэг туршаад л, нөгөө нь БАЙ болоод л. Техник, технологийн дэвшил ээ гэж. Ийм дорой байж Украйн байлдах хэрэгтэй юм уу? Оросууд энэ буунаас гадна “Орешник” ракетын системээ туршаад, одоо сери-д оруулж зэвсэглэлдээ шилжүүллээ гэж мэдээллээ.
Өргөнөөр бод, харьцуул. Өөрөө юү хийж чадах юмб? [66.181.180.251] 2025-08-03 22:03:54
Украйнчууд тэгвэл үхээд л байждээ. Хэн ч тэдэнд эцэс төгсгөлгүй тусалж ЧАДАХГҮЙ. Чи тэдэнд ганц буу, 10 сум, 10 боодол бинт, нурчихсан байшингийн ганц хана дээврийг засч өгөх үү? ЧАДАХГҮЙ ш дээ!!! Яахлээрээ байлдах мөнгөгүй гуйлагчныг Дэлхий санхүүжүүлэх ёстой юм бэ? Палестинд одоо хэн зэвсэг мөнгөөрөө авч өгч байгаа юм бэ? АНУ юу? Европ уу?
Зочин [202.9.41.30] 2025-08-03 21:52:23
Чамд дайн хийх чадал байхгүй байж украйныг элгэлэх эрх байхгүй гэдгийг сана коммунист бузарчин . Your brain is suсked ?
Зочин [103.229.120.80] 2025-08-03 21:26:06
Хэн ч гэсэн эх орны нь эзлэх гээд довтолбол гаүар нутгаа алдахгүй гээд эсэргүүцээд байлдана шүү дээ! Сул дорой юм чинь гээд үг дуугүй бууж өгөөд байдаг орныг дэлхийн түүхэнд хаана харсан хүн бэ? Ийм түүх хаана ч байхгүй.