Зеленский: ОХУ-тай олзны 1200 хүнийг солилцох тохиролцоонд хүрээд байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 3-ны ням гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл (СНБО)-ийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нартай уулзжээ.

Түүний дараа тэрбээр Telegram хуудсаараа дамжуулан “ОХУ-тай олзлогдсон 1200 хүнийг солилцох хэлэлцээрт хүрлээ. Энэ бол ОХУ-ын түрэмгий дайн эхэлснээс хойших хамгийн далайцтай солилцоо юм.

Одоогийн байдлаар олзны хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл (СНБО)-ийн нарийн бичгийн дарга Оросын талын төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээний талаар тайлагналаа.

Бид иргэдээ буцаан авчрах асуудлыг урагшлуулахын төлөө ажиллаж байна. Хүн бүрийн нэр, мэдээллийг тодруулж байна” хэмээн мэдэгджээ.

Зеленский мөн ОХУ руу хууль бусаар авч явсан, түрэмгийлэлд өртсөн бүс нутгуудаас хулгайлагдсан хүүхдүүдийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж буй хүчин чармайлтаа онцолжээ. Энэ асуудлаар Ермак “түлхүүр түншүүд”, ялангуяа АНУ-ын талтай идэвхтэй хамтран ажиллаж буйгаа дурдсан байна.

Ерөнхийлөгч Зеленский Украины тал ОХУ-тай шууд энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа, мөн Стамбул дахь уулзалтын тохиролцоог хэрэгжүүлэх болон шинэ уулзалтад бэлтгэж буй талаар дурджээ.

Украин, Орос хоёр Стамбулд өнгөрсөн зургадугаар сарын 2-нд тохиролцсон олзлогдогсдын солилцооны 9 дэх үе шатыг долдугаар сарын 23-нд хэрэгжүүлсэн.

Зеленский тухайн өдөр “Хүнд өвчтэй, хүнд шархадсан хамгаалагчид эх орондоо эргэн ирж байна. Сүүлд хэрэгжсэн Стамбулын хэлэлцээний бүх шатанд нийт 1000 гаруй иргэнээ буцаан авч чадлаа.

Мянга мянган гэр бүл дахин хайртай хүмүүсээ тэврэх боломжтой болж байна. Энэ бүхэнд оролцсон бүх хүнд баярлалаа” хэмээн мэдэгдэж, тэдний дотор зарим нь ОХУ-д 3-аас дээш жил хоригдож байсан хүмүүс бийг онцолсон байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.26] 2025-08-04 09:15:10

Zugeer l uh

Зочин [59.153.115.169] 2025-08-04 08:08:55

Алиалагч хар тамхичин ч украйныг барууны турхиралтаар дуусгалаа даа. Болоогүй миний монголыг тусгаар улс биш гэж доромжлов . Далд ормор......


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.