ESPORT WORLD CUP 2025: The MongolZ баг Азийн анхны аварга болж, 500 мянган ам.долларын шагнал авлаа

И-спортын олимп гэгдэх "Esport World Cup 2025" тэмцээнд The MongolZ баг Турк улсын Aurora багийн эсрэг тоглон, 3:0 харьцаатайгаар хожиж. 500 мянган ам.долларын эзэд болж, Counter Strike төрлөөр Ази тивээс анхны аварга багаар тодорлоо.
Тодруулбал, Саудын Арабын Эр-Рияд хотноо цахим спортын "Counter strike 2 тоглоомын өндөр чансаатай байгууд өрсөлдөж, Монгол Улсын The MongolZ баг Esport World Cup 2025 тэмцээний аваргын алтан цомыг өргөв.
Тэд аваргын төлөө Туркийн "Aurora Gaming" багтай Во5 журмаар тоглож, нэг ч "map" алдахгүйгээр хожсон байна. Тодруулбал, Монгол Улсын баг өөрсдийн сонгосон эхний "Mirage map" дээр нэмэлт үе гаргаж, 16:14 тооны харьцаатай хожжээ.
Үргэлжлүүлэн Туркүүдийн сонгосон "Dust II map" дээр хамгаалах болон довтлох талаас хоёр, хоёр үеийн илүүтэй тоглосноор 13:9 тооны харьцаатай ялалт байгуулжээ. Улмаар The MongolZ баг өөрсдийн сонгосон "Nuke map" дээр довтлох талаас эхэлж, 9:3 байраа сольсноор хожсон байна.
Монголчууд бид багийн спортоор дэлхийд өрсөлдөж чадна гэдгийг дахин батлан харуулсан The MongolZ багийн залуустаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл