Путин Зеленскийтэй уулзах хамгийн тохиромжтой газар Москва гэж үзэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москваг Зеленскийтэй уулзах хамгийн тохиромжтой газар хэмээн нэрлэв.
Тэрбээр Дорнын эдийн засгийн форум (ВЭФ)-ын нэгдсэн хуралдааны үеэр "Хэрэв хэн нэгэн үнэхээр бидэнтэй уулзахыг хүсэж байгаа бол бид бэлэн байна. Уулзалт болоход хамгийн тохиромжтой газар бол Оросын Холбооны Улсын нийслэл, баатар хот Москва юм" гэж мэдэгджээ.
Путин мөн Зеленский болон Украины төлөөлөгчид Москваг зорихоор шийдвэл Орос улс тэдний аюулгүй байдлыг хангах баталгаа өгөхөд бэлэн буйг онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна тэрбээр Киевийн санал болгож буй байршлуудад уулзалт хийх тухайд санал нийлэхгүй байгаагаа хэлжээ.
Путин өмнө нь БНХАУ-д хийсэн айлчлалынхаа дараа хэвлэлийн бага хурал дээр Зеленскийг Москвад урьж уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр энэ саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Дорнын Эдийн Засгийн Х Форум есдүгээр сарын 3-наас 6-нд Владивосток хотод болж буй юм. Форумын гол сэдэв: "Алс Дорнод: Энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа" аж. Энэхүү арга хэмжээг "Росконгресс" сан зохион байгуулж байгаа бөгөөд ТАСС агентлаг форумын албан ёсны мэдээллийн түншээр ажиллаж буй юм байна.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [66.181.184.35] 2025-09-08 14:28:41
Зеленский гуай Москвад очих ямар ч боломжгүй биз дээ? эрсдэлтэй биз дээ? орост аюулгүй байдал хангагдах уу? тээврийн хэрэгсэл нь яагаач билээ? буудалд нь яах бол? хоол хүнс нь яах бол? за мэдэхгүй ээ, ийм санал тавьж байгаа хүн өөрөө үүнийгээ ойлгож байгаа болов уу?
Zochin [122.201.31.83] 2025-09-08 10:06:07
Yun hachin yum,buruu orchulsn blguide
MongolZaluu [72.185.245.97] 2025-09-08 09:44:22
Ene zaavan hugsgin novshoos bolj 1000 1000 zaluchuud uheh gej. Teneglel
Зочин [188.162.254.7] 2025-09-07 12:10:28
хамгийн тохирсон газар киёв,
Зочин [66.181.181.46] 2025-09-06 11:03:27
Москвад ирүүлж байгаад барих нь л дээ. Овоо уран аргатай юм
Дайн дуусгасан түүхээс үзвэл. [66.181.180.67] 2025-09-06 11:01:54
Дайн дуусахад ЯЛСАН талын нийслэл буюу цэргийн хуаранд очиж Бууж өгсөн баримтанд гарын үсэг зурдаг нь нийтлэг. Дэлхийн 2-р дайн дуусахад Америкийн хөлөг онгоцон дээр гарын үсэг зурсан. Герман 1945 оны 5-р сард бууж өгөхдөө зөвлөлтийн цэргийн лагерь байсан Потсдамд очиж бууж өгсөн. Харин Вьетнамын дайныг 1975 онд Женевт очиж НҮБ-ын байранд гарын үсэг зурж дуусгасан санагдна.
Иргээ [103.57.92.11] 2025-09-05 22:51:07
Яргачин путин
Зочин [66.181.177.96] 2025-09-05 18:27:55
Зеленский бол НАТО ба АНУ-ын утсан хүүхэлдэй.
Зочин [188.33.18.16] 2025-09-05 17:48:46
Хошного пүтин өөрөө Киевт гуйгаад очиж өдөр ирнээ
Зочин [202.126.91.125] 2025-09-05 15:56:21
Хуцна биз муу алуурчин. Цайгаар дайлах юм уу цонхоор шиднэ биз. Одоо хувхай гуйлгачин, өт хорхой болсон энэний үгэнд хэн ордогийн.