Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасчээ

Aдмин / Спорт

Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.

Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг аймгуудын Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, алслагдсан дүүргүүдийн захиргаа, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-той хамтран зохион байгуулж, хууль, дүрмийн дагуу авч ажиллалаа.

Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны, 7 дугаар сарын 13-ны болон 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулсан.

МҮДЭБ нь Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу шинжилгээний дүн, зөрчил, эрх хассан хугаацаа зэрэг холбогдох арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд дараах мэдээллийг нээлттэй хүргэж байна.

Эрх хасагдсан тамирчид Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23 заалтын дагуу МҮДЭБ-тэй хамтран ажиллаж бодит туслалцаа үзүүлэх эрхтэй.

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.